“Өндөр-Буянт холдинг” ХХК захиалагчдаа хохироож байна !

“Өндөр-Буянт холдинг”  ХХК-ийн “Оргил Стар” хотхоны хоёрдугаар ээлж 2013 оны 3-дугаар улиралд ашиглалтад орох ёстой байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл ороогүй байгааг захиалагчид нь бидэнд мэдээлсэн юм. Энэ байдлаас болж иргэд багагүй хохирол амсч яваа юм. Байраа ашиглалтад орохыг хүлээж байр хөлсөлж, зарим нь аав ээж, ах дүү хамаатан садныдаа толгой хорогдож байгаа гэв. Нэг үгээр хэлбэл байр хөлсөлж байгаа нэг нь хамаг байдаг мөнгөө түрээсэнд төлөх шаардлагатай болоод байгаа. Харин айлын гэрт байгаа нэг нь сэтгэл амар байж чадахгүй байгааг хэлэх байна. Захиалагчдийн хувьд байраа хэзээ ашиглалтад орохыг “Өндөр-Буян холдинг”  ХХК-ийн удирдлагуудаас асуудаг гэж байна. Гэвч нэг, хоёр сараар сунгасаар байгаад өдий хүрчээ. Угтаа бол “Оргил Стар” хотхоны хоёрдугаар ээлж 2013 оны 9 сард ашиглалтад орох ёстой. Харин одоо 2014 оны 5 сар гарчихаад байхад ашиглалтад ороогүй байгаа юм. Захиалагчид нь бүхэл бүтэн 9 сарын хугацаанд байраа ашиглалтад орохыг хүлээж, эдийн засгийн хувьд ч , сэтгэл санааны хувьд ч хохирол амсч явна.

Бид “Өндөр-Буян холдинг”  ХХК-ийн “Оргил Стар” хотхон дээр очлоо. Тус барилгын компанийн менежер Мөнхтуултай уулзсан юм. Түүний бидэнд өгсөн мэдээллээр “Оргил Стар” хотхоны хоёрдугаар ээлжийн барилгын ажил 90 гаруй хувьтай яваа гэж байна. Улсын комисс хүлээж аваад засч янзлах шаардлагай зүйл байна гэвэл засч залруулаад оршин суугчдыгаа оруулах боломжтой гэв. Харин бүхэл бүтэн жилийн хугацаа алдаж ашиглалтад орох гэж байгаа нь ямар учиртайг тодруулахад манай захирал сонгуульд нэр дэвшсэн, тэгээд тэр Батхүү нарын хүмүүсээс болж л барилгын ажил жил зогсонги байдалтай байсан гэсэн юм. 

“Өндөр-Буян холдинг”  ХХК-ийн  захирал нь Н. Төмөрхүү гэж хүн бий. Тэрбээр 2012 оны УИХ-ын  сонгуулиар Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн юм. Тэгэхээр Н.Төмөрхүү нь сонгуульд илүү ач холбогдол өгөөд алга болчихож. Харин энэ хооронд нь байр захиалж байдаг мөнгөө өгчихсөн иргэд бүтэн жил дамнан хүлээх шаардлагатай болчихож гэж харагдаж байгаа юм.

Ер нь бол барилгын компаниуд иргэдтэй гэрээ байгуулж, гэрээндээ хугацаа заасан бол үүргээ ухамсарлаж, биелүүлэх учиртай. Гэвч тус компанийн хувьд иргэдтэй байгуулсан гэрээгээ зөрчсөн байгаа юм. Энэ байдал нь эргээд захиалагч буюу иргэдийг эдийн засаг болоод сэтгэл санааны хохирол амсуулахад хүргэжээ.

Барилгын салбарт тэргүүлэгч хэмээн өөрсдийгөө цололсон “Буянт Өндөр холдинг”  ХХК ингэж иргэдийг хууран мэхэлж, хохироож байгаа нь эмгэнэл. Бид тус компанийн оффисоор орж удирдлагуудтай нь уулзаж иргэд, захиалагчдийг хохироосон энэ үйлдлийг нь илүү нарийн асуухыг хүссэн боловч хамгаалагчаас нь өөр хүн байсангүй. Удирдлагуудыгаа ирэхээр бидэнтэй холбоо барина уу гээд нэрийн хуудсаа үлдээгээд долоо хоносон боловч хэл сураг алга байна.

Эцэст нь хэлэхэд  аж ахуйн нэгжүүд  “хэрэглэгч хаан”  гэдэг худлаа үгийн ард иргэдийг хууран мэхэлж, хохироох явдал газар авч байна. Энэ байдлыг хэрхэн таслан зогсоож, ямар ч компани, аж ахуйн нэгжийг үүргээ ухамсарладаг, хариуцлагаа хүлээдэг болгох вэ?

Ж.Батхишиг

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • байгууллага
    Танай БЗД-н 5-р хороонд барьж байгаа барилгын харуул 2018-12-22ны шөнө байгууллагын хаалга эвдэн 2 машин барилгын материал гаргасан байна манай хаалгыг эвдсэн хэсгийг нь яаралтай гагнуулж өнгнө үү манай жижүүр гаргахгүй гэхэд нь багж авчираад зориуд эвджээ
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин
    MANd khudaldagdsan avilgach Tomorkhuug ATGazar shalgakh kheregtei
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин
    bas munguur songuuld garah gee yu barilgaa barial yvj baival boloo bishuu
    2014 оны 05 сарын 18 | Хариулах
  • МАН-ийн нэг луйварчин гарах байсан байна шуу
    Алдангаа нэхэж аваарай тэр нохорийн сонгуульд нэр дэвших ямар хамаа байна гишуун болчихоод хулгай хийх гэж байсан юм уу ямар тэнэг юм ярьдаг юм. Бугд жил байр турээслэсэн монгоо хасч толох естой шуу
    2014 оны 05 сарын 18 | Хариулах
  • bi
    Man iin luiwarchdiin neg dee
    2014 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин
    alchdim bna
    2014 оны 05 сарын 17 | Хариулах
  • utert
    Hereglechdiin erh ashigiig hamgaalah gazar baidag daa. Ganbaatart hel.
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Zochin
    Ene bairand manaih zahialga ogood bas gereend zaasnaasaa 1 jil ongorch bna. Aldagdalaa nehemjilj boloh uu. Gereen deeree aldagdliig nehemjilj bolno gesen mortloo ochod uulzahaar tiim yumbhgui geed bhiin,
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • зах зээл
    сайн байрлалтай бас ч гэж чанартай барьж байгаа барилга байна лээ болохгүй бол гэрээгээ цуцлаач өөр газар ийм байр авч чадахгүй байхаа
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • zochin
    Naad Tomorhuu chin hulgaich tsarailchihaad yu ch heleed toohgui,kb m zoruunees mongo idnr,ereenii hyamdhan matiralaar barchihaad baruunii ovoi tsaas canteknik geed hutsaj ogno,hulhi konponi,ta nar 8 sard oroh baih,bairaa hemjuuleerei humuusee,dutna chu
    2014 оны 05 сарын 16 | Хариулах