Давааны арын орон

Юань гүрний үеийн  нийт монголыг засаг засаглал, газар нутгийн хувьд Хархорум төвтэй Давааны арын орон хэмээн нийтэд нь  нэрлэх боловч бас хаанд шууд харъяалагдах дотоодын эзэмшил нутаг, улсын сүрэг өсгөх албат – Ойрад монгол гэж тус тус ангилан хувааж болох байна. Түүнээс гадна Урианхай буюу Бурхан халдуны монгол гэж бас байжээ.

Монгол гүрний тусгаар тогтнолын гал голомт болосн Хархорум төвтэй монголд нийт монгол угсааны улс төрийн төв байсаар байжээ. Энэ нь Юан гүрний үеийн давааны арын орон бөгөөд хожмын Ар, Өвөр, Баруун монгол нутгийн үндсэн хэсгийг хамарч байв.

Юань гүрний үеийн Дорнод монголын талаар судлаач Яной Юатари бичсэн нь : “Дорнод монголын талаар олон ойлголт байдаг. Өвөр монголын зүүн дөрвөн хошуу, Цахар, Шилийн гол, Хөх хот, Халуун гол, Хөлөн буйр, Ар Монголын Сэцэн хан аймгийн ихэнх газар мөн гэсэн байдаг.

Өгэдэй,Мөнх хааны үед монгол хүн амын тооллого явуулсан мэдээ байдаг боловч чухам хэд хэчнээн хүн амтай байсан тухай баттай мэдээ үгүй. Энэ нь тэр үед монголчууд хүн амынхаа тоог нууцалдаг байсантай холбоотой мэт Тэр тухай түүхийн нэгэн сонин мэдээг иш татвал: “Хубилай хааны үеийн бичгийн түшмэл Яо Суны зохиолд бичихдээ ... Монгол хүн яагаад ийм цөөн байна хэмээн хаан асуухад хариу айлтгал өгүүлрүүн: Өчүүхэн би эдүгээ цаги Чингис хааны үеийн хуучин байдлыг мөхөс мэдэх бөлгөө. Хуучин цагт олон байсан бол олноороо, цөөн байсан бол цөөнөөрөө байгаа болов уу гэж бодно гэхэд, Хаан тийм биш, хэзээ ч цөөн ч байгаагүй. Иймээс ч дайнд ололт олсон юм . Гэж хэлсэн хэмээн тэмдэглэжээ.”  

Ямар боловч Юань гүрний үед гадны ямар ч хаалт хавчилтаас айдаггүй.  Биеэ дааж амьдарч , юмханаар юм хийж чаддаг  бас уран гартай ухаалаг, уртын дуу шигээ уужуу тайван тайван зантай хүмүүс байсан нь нотлогддог.

 

Эх сурвалж: "Монгол улсын түүх" II