Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь ямар хэрэгт холбогдов?

“Дэлхийн Монгол-ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” ТББ, “Гал үндэстэн” холбооны төлөөлөл Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсоноо албан ёсоор зарлав. Шалтгаан нь Ж.Батсуурь нь аймагтаа харийнханыг дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь наргиулж суугаа гэнэ. Тодруулбал Сүхбаатар аймгийн нутагт лицензийнх нь хугацаа дуусчихсан гадаадын компани олборлолт хийсээр л байгаа юм байна. Гэвч аймгийн засаг дарга Ж.Батсуурь харсан ч хараагүй мэт байж, гадаадынханыг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжоор хангасаар суугаа гэж дээрх холбоодын төлөөллүүд мэдэгдэж байгаа юм. Лицензийнх нь хугацаа дуусчихсан гадаадын компани үйл ажиллагаа явуулсаар байхад зогсоох шийдвэр гаргахгүй байгаа нь дээрх холбоодын болон нутгийн иргэдийн бухимдлыг барах болжээ.  Иймээс Ж.Батсуурь даргыг ашиг сонирхолын зөрчилтэй гэж хардан, Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шийджээ.  

Ж.Булган