Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргалын булхайг дэлгэв!

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар сэтгүүлчдэд хандав. Тэд ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал  хууль бус үйлдлээ хайцаалахын гишүүдийн нэр төрд халдаж, гүтгэн гүжирдэж байгаа хэмээн мэдэгдэв. Ингээд ИНЕГ-ын Захиргаа, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал нь ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийн хамсаатан, гар хөл хэмээн ярив. Ийм атлаа одоо болтол ажлаа хийгээд явж байгаа нь гайхашруулж байна хэмээсэн юм.

Т.Батжаргал гэгч хэрхэн мөнгө угаав?  

УМБГ-аас ИНЕГ-ын удирдлагууд “Электрон системс” компанитай хамтран мөнгө угаасан  болохыг тогтоожээ. Ингээд төсвийн байнгын хороонд албан  бичиг ирүүлсэн гэнэ.  ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга  Т.Батжаргал нь гадаад улс руу нисч байгаа иргэн бүрээс даатгал нэрээр  мөнгө авч завшсан нэгэн болохыг баримтаас харж болох юм байна. Түүнчлэн  ИНЕГ-ын зардлаар гадаадын улсад  оюутан сургах нэрээр их хэмжээний мөнгө угаасан  болох нь тогтоогдсон байдаг байна.  Т.Батжаргал гадаадад  44  оюутныг 50,000 доллараас  дээш төлбөртэй  АНУ, Канадын их дээд сургууль, коллежид сургах нэрийдлээр  Хойд Америкийн боловсролын нийгэмлэг “Соба”  гэгч хуурамч институт  байгуулж, түүгээр дамжуулан мөнгө угаажээ.  “Соба”  институтын талаарх хууль ёсны баримт олдохгүй байгаа юм байна.  Та бүхэнд ойлгомжтой байдлаар дуулгахад 56 мянган ам.долларын төлбөртэй  коллежийн төлбөрийг 81 мянган ам.доллар гэж тооцоолоод дундаас нь их хэмжээний мөнгө “унагажээ”.   Энэ гэрээг ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал   гардан гүйцэтгэсэн байдаг байна.  Нийт 3.7 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх баримт байгаа юм. Нэмж хэлэхэд  ИНЕГ-ын Захиргаа, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал  нь АНУ, Канадад өөрийн хүүхэд Б.Наранбаатар, эхнэрийн  төрсөн дүү Т.Ашидмөнх, Б.Ариунболд,  жолоочийн хүүхэд А.Баянмөнх гэсэн 4  хүнийг  жилдээ  70,000 хүртэлх долларын өртөгтэй сургуульд  сургаж байгаа гэнэ.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёр Т.Батжаргалыг шүүхэд өгнө

Энэ бүхнийг нь илчилж, өөрийг нь шалгууллаа гээд Т.Батжаргал нь Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүн хоёрыг оролдох болжээ.  Өөрөөр хэлбэл ТББХ  Аудитын газраар дамжуулаад төрийн байгууллагын төсөвт  шалгалт хийдэг байна. Үүний дагуу  ИНЕГ-т Үндэсний аудитын газар, МХЕГ-ын Санхүү, хяналт шалгалтын газар хоёр ч удаа шалгалт оруулжээ.  Энэ үеэр  ИНЕГ-ын удирдлагууд нь   мөнгө угаасан болохыг илрүүлсэн гэж байна.  Энэ хэрээр ИНЕГ-ын дарга С.Батмөнх нарын хүмүүс ял сонссон. Гэтэл ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал нь сугарч үлдэж чаджээ. Харин тэрбээр өсөрхөсөндөө  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон Х.Болорчулуун нарыг ИНЕГ-т  үр хүүхэд, ах дүү,   хамаатан садангаа албан тушаалд томилсон гэж гүтгэх болсон гэв. Ийм учраас ИНЕГ-ын  Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргалын булхиа луйварыг олонд илчлэхээр шийджээ.

Ж.Батхишиг