Н.Төмөрхүү сайд ИНЕГ-т үүрэг өгчээ

Зам тээврийн шинэхэн сайд ИНЕГ-т энэ сарын 25-ны дотор батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчллөлтийн хөтөлбөрийг боловсруулан батлуулахыг үүрэг болголоо. Өнгөрсөн 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Н.Төмөрхүү сайд ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан тушаал гаргажээ. Сайдын тушаалаар өмнө нь Тэргүүн дэд дарга, Дэд даргатай байсан ИНЕГ нэг орлогч даргатай байх бөгөөд зарим газар хэлтсүүдийг үүрэг, чиглэлийн дагуу нэгтгэсэн байна. Тухайлбал, Захиргаа удирдлагын газар, Тамгын газрыг нэгтгэж, Захиргаа, хүний нөөц, тамгын газар болгосон бол, хууль дүрмийн чиглэлийн үйл ажиллагааг нэгтгэсэн Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар гэж байгуулахаар болжээ.

Н.Батаа