МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар “гэмт халдлага”-д өртсөн үү?

МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар хүнд зодуулсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Мэдээллийн дагуу өөрөөс нь тодрууллаа.


-Сайн байна уу. Таныг хүнд зодуулсан гэж дууллаа. Бие тань гайгүй юу?
-Гайгүй ээ. Өчигдөр найзтайгаа нэг газар сууж байгаад тамхи татах гээд гарсан юм. Тэгсэн цохиулчихлаа.

-Хэдэн хүн байсан юм. Таныг зүгээр байхад ирээд л цохичихож байгаа юм уу?
-Хоёр хүн. Зүгээр байх гэж.. хэрүүл ч хийгээгүй юм чинь. Хүмүүс чинь хоорондоо маргаж, хэрэлддэг биз дээ. Тийм ч зүйл байхгүй.

-Тэгэхээр таныг зүгээр найзтайгаа тамхи татаад зогсож байхад чинь л ирээд цохичихож байгаа юм уу?
-Тийм ээ.
-Хэр гэмтэл авсан юм бэ?
-Духан дээрээ дөрвөн оёо тавиулсан.

-Та тэр зодсон хүмүүсээ харж амжсан уу?
-Хоёр күртэгтээ л хүн байсан. Нүдрүү цус урсаж орж ирээд өөрөө бол сайн харж чадаагүй. Гадуурч гарч явж болохгүй юм байна. Энэ янзаараа бол алуулах юм байна л даа.

-УИХ-ын даргын гомдлоор цагдаагийн байгууллага таньд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Энэ юу болсон бэ?
-Монголын цагдаа, прокурор хүнийг шалгадаг байдлаараа рекорд тогтоож байгаа. Нэгдүгээр сарын 6-нд дуудаж, эрүү үүгэсэн. Ингээд нэгдүгээр сарын 19-нд яллагдагчаар татаад, 20-нд прокурорт шилжүүлчихлээ. Ямартай ч монголын хууль хяналтын байгууллага ингэж л шуурхай ажилладаг болж.

Н.Цэндбат 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Ganaa
    Uhej bsan huduunii huur nutagtaan ner hundgui aluurchin naraa zailuul taarna.
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • Anguuch
    ардчилал нэртэй дарангуйлал бий болчоод байна.эд нар удаан төрд суухгүй ээ дотроо заначий да
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • мянганбуу
    энэ Нараа гэгч өөрийгөө зодчихоод, ингээд яриад сууж бх хүн шүү
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • z
    hoorhiidoo huuliin baiguullagyg tusad n gargahgui bol ene heden uls torchdiin nohoid baridag mod bolood duuslaa yah ve
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин
    алуулчих вий дээ хөөрхий
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • гайхалмаа
    Хурдан шийднэ гэдэг чинь зүгээр жирийнээс арай ондоо гэсэн үг үү
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин
    zorigiigoo nuhsan garuud bol naranbaatariig alahaasaa siihgui duu
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Тэр зодсон хүмүүсийг нь олж, авах хэрэгтэй
    2015 оны 01 сарын 26 | Хариулах