Д.Одхүү: Эгийн голын усан цахилгаан станц эрчим хүчний шинэ эринг авчирна

Бид сүүлийн 1 сарын дотор Мега төсөл буюу том төслүүдийн талаар их сонсож, унших болсон. Нэн ялангуяа Тавантолгой ордын үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй гэж байна. Тэгвэл манай улсад мега буюу томд тооцогдох хэд хэдэн төсөл хэрэгжих санхүүжилтээ хүлээж байна. Жишээлэхэд “ТЭЦ 5” төсөл, Багануурын нүүрс шингэрүүлэх төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын УЦС-ын төслүүдийг нэрлэж болно. Эдний дундаас олон жил шийдэл хүлээсэн Эгийн голын УЦС-ын төсөл амжилттай урагшилж байна. Хүннү.мн Төслийн захирагч Дүрзээгийн Одхүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бол Мега буюу том төсөлдөө багтана. Том төслүүдийг хэрэгжүүлэхийн ас холбогдол юу вэ?

Мега төсөл нь улс орны томоохон эдийн засгийн эргэлтийн хүч болж байдаг. Зарчмын том шийдлүүдийг гаргадгаараа онцлог бөгөөд энэ нь улс орныг чирж авч явдаг.

Жишээлбэл манай улсад Эрдэнэт үйлдвэрийг байгуулах  бүтээн байгуулалт бол тухайн үедээ хамгийн том нь байсан. Энэ бол нийгмийг урагшлуулах  мөн эдийн засгийн хувьд ч, нийгмийн өөрийнх нь идэвхийн хувьд ч, хөгжлийн  чиглэл дээр нь чирсэн гэж хэлж болно. Үүн шиг манайд хэд хэдэн Мега төсөл нийгмийг урагшлуулахад болон эдийн засгийн үр ашигтай төслүүдийг бий болгоход ч маш том зарчмын ач холбогдолтой юм.

Эгийн голын УЦС-ын төсөл хэзээ эхэлсэн бэ?

Манай төсөл бол маш олон жил яригдсан. Эрчим хүчний аюулгүй байдал МУ-ын эрчим хүчний тусгаар тогтнолын асуудал, эдийн засгийн хувьд МУ-ын төвийн бүсийн эрчим хүчний системийн энэ алдагдалтай зөвхөн оргил ачаалалтай үед  буюу 2, 3 хан цагийн оргил ачаалатай үед цахилгааны  хангамжийн тасалдуулахгүй  бүрэн  байлгахын тулд  тогтмол өндөр хэмжээнд суурилагдах  бүх хүчин чадлаа ажиллуулж байгаа. Гэсэн нь энэ хангамж нь хүрэхгүй импортоор авч байгаа болон түүндээ зарж байгаа болон алдаж байгаа их мөнгө гэж 2 зүйл байна. Энэ их алдагдлийг л усан цахилгаан станц нөхөж чаддаг.

Бусад дулааны цахилгаан станцуудыг бодвол уян хатан чанартай, хэдхэн минут  секудэнд л турбинээ асаагаад 50, 100 мегаваттаар өсгөж чаддаг, хааж буулгаж чаддаг.

УЦС нь ажиллах зарчим нь хурдан бас эрсдэл багатай гэж ойлгож болох уу?

Энэ  станц бол одоо биш 10, 20 жилийн өмнө Монголд  байх ёстой байсан. Үүнийг жил хагасын өмнө өмнөх засгийн газар маань гаргасан нь одоо ингээд явж байгаа юм.  Бид зөвхөн утаа гэлтгүй нүүрсхүчлийн хий гэдэг зүйлийг маш их хэмжээгээр агаарт  цацаж байна. Үүнийг зөвхөн цахилгаан станцууд л  хийдэг.  Энэ  нь озоны  давхаргад маш муу нөлөөтэй  бөгөөд озоны давхаргыг цоолох аюултай.

Бидний сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлого явуулж байгаа нь бол  Монгол Улс бол  эрчим хүчнийхээ 98%-ыг цахилгаан станцаас гаргаж авч байгаа. Бид жилд  нүүрсхүчлийн хийг хэдэн сая тонноор агаарт цацаж байгаа юм. Бид энэ талаар ямар нэгэн алхам хийх ёстой.

Эгийн голын  усан цахилгаан станц ашиглалтанд орно гэдэг бол 315 мегаватт буюу 600 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ  нь бид 709 мянган тонн нүүрсхүчлийн хийн исэлийг агаарт цацахаа больж байгаа юм. Энэ бол асар том тус нэмэр.

Өөрөөр  хэлбэл Монгол Улсын эрчим  хүчний үйлвэрлэлийн бараг төвийн эрчим хүчний 20 гаруй  бараг 30%  шахуу,  нийт эрчим хүчний 20 орчим  хувь нь бол үндсэндээ сэргээгдэх эрчим хүч болно гэсэн үг.

Бид ингэснээр дэлхийнхээ цаг уурын өөрчлөлтөнд  ногоон технологиор буюу  сэргээгдэх эрчим хүчний дор маш том хувь нэмэр оруулж байгаа юм.

Агаарын бохирдолоос гадна УЦС байгаль экологид сөрөг нөлөө үзүүлдэг гэж шүүмжилдэг. Энэ талаас нь харвал...?

Монгол Улсад хямд эрчим хүчнээс гадна цэвэр усны нөөцийг усан цахилгаан станц бий болгож чадна. МУ өнөөдөр 2,3-хан жилийн дотор 800 гаруй жижиг  гол горхи ширгэж, урдаасаа асар хурдтайгаар цөлжиж байна. Энэ байдлаараа цааш явах юм бол  хэдийгээр цөөхөн хүн амтай ч гэсэн  30, 40 жилийн дараа цэвэр усны хомсдолд орох тооцоолол гарсан. Тиймээс энэ яриад байгаа усан цахилгаан станцын хиймэл нуур гэдэг бол цэвэр ундны усны нөөц байдаг.

Эгийн голын  усан цахилгаан станц бол  бидний  төлөвлөж байгаагаар 5,6 тэрбум куб метр  цэвэр усны нөөц,  хэмжээгээр нь тооцох юм бол  154км талбай буюу талбайгаараа Тэрхийн цагаан нуураас 2 дахин том нуур үүснэ гэсэн үг. Хөвсгөл нуурын ус шиг тийм  усны нөөцийг бий болгоно гэсэн үг.  Байнга сэлгэгдэж байдаг учраас цэврээрээ байх юм. Хүмүүс ойлгохдоо  далан барьчихаар хаагаад хаячихдаг гэж ойлгодог. Тэр чинь бол хэвийн урсацаар явдаг.

Хүмүүс ойлгохдоо Байгаль нуурын усанд муугаар нөлөөлнө гэж үздэг. Сэлэнгэ, Орхон дээр ямар ч усан цахилгаан станц ажиллуулаагүй  байхад энэ жил Байгаль нуурын усны түвшин 80 см доошилж Оросууд онцгой байдал зарлачихаад байна. Тэгэхээр Байгаль нуурын усанд хор хүргэж байгаа зүйл бол дээр нь байдаг усан цахилгаан станц биш, цаг уурын дулаарал, энэ хуурай жилүүд юм.

Эрдэмтэд юу хэлж байна гэхээр хэрвээ Сэлэнгэ, Орхон, Эгийн гол зэрэг Байгаль нуурын эх дээр байдаг голууд дээр усан цахилгаан станц, усан сангууд  барьчихсан байсан бол одоо харин Байгаль нуурт тусалж байх ёстой байсан.

Усан цахилгаан станц бол усны менежментийн хамгийн шилдэг арга юм. Жишээлбэл үерийн үед асар их хэмжээний  ус бол шууд урсаад алга болчдог. Харин усан сангууд бол  усан цахилгаан станц тэр далангууд л хадгалаад үлдчихдэг. Жишээлбэл 4 өдрийн үерийн ус гэдэг бол хэдэн сая куб метр ус байдаг. Үүнийг хэвийн  жигдхэн урсгахад   4,5,6,7 сар урсгах ус байдаг. Тэгэхээр энэ олон давуу тал бол усан цахилгаан станцад байдаг.  Тиймээс энэ олон давуу талтай төсөл бол хэрэгжих ёстой, хэрэгжүүлэхийн тулд бид бүх чадлаараа мэрийх, хийх ёстой.

Өнөөдөр Эгийн голын УЦС төслийн ажил ямар түвшинд явж байна вэ?

Цаасны ажлуудыг бол бид үндсэндээ жилийн дотор маш хурдтайгаар  маш амжилттай хийгээд дуусгасан. Дэлхийн нэр хүнд бүхий Франц улсын Трактвудд инженерийн компани манай зөвлөхөөр  ажилласан. Энэ бол 150, 60 жилийн түүхтэй компани (Канавэлли компани) Энэ компани бол бидэнтэй маш хурдан хамтран ажиллаад, бид материалаа хурдан бүрдүүлээд  техних эдийн засгийн үндэслэл, төслийн  өртөг тооцооны бүх юмнуудыг хийгээд  бид өнгөрсөн 8 сарын сүүлээр эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн техникийн зөвлөлөөр батлагдчихсан.

Байгаль орчны  үнэлгээний бүх зүйлүүд  хийгдээд  батлагдаад дууссан. Урьдчилсан шатны ажил буюу Эрдэнэт хотоос  71 км төслийн талбай хүрэх бэхжилттэй зам гүүрийн ажил, 220 килловаттийн  цахилгааны шугам  дэд бүтцийн бүх зураг төсөл нь хийгдээд холбогдох байгууллагуудаар баталгаажчихсан байгаа.

Одоо бид энэ бүгдийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй санхүүжилтийн ажлыг  судлаж байна. Энэ жил тодорхой хэмжээний  мөнгө буюу  Чингис бондоос манай төсөл дээр тавигдсан мөнгөнийхөө  үлдэгдлээр концессын гэрээг  хослуулах замаар зам гүүр болон өндөр хүчдэлийнхээ шугамын ажлуудыг  эхлэх бодолтой байна. Ингэснээр энэ жил бид Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг эхэлж байна гэсэн үг. 

Төслийн хөрөнгө оруулалт босгох нь хамгийн чухал ажил байх. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

Олон янзын санаа байгаа. Эхний хөрөнгө оруулалт нь л  их болохоос биш Эгийн голын станц үйл ажиллагаагаа эхэлчихвэл өрөө ч төлөөд хурдан хугацаанд ашгаа олох боломжтой юм. Өрөө төлөсний дараах килловатт цагийн  өртөг нь  бол   1,4 сая байгаа. Төсөөлөхөд өнөөдөр манай энгийн эрчим хүчний үнэ 5 цент  гаруйтай байгаа. Өнөөдөр бусад сэргээгдэх эрчим хүчний үнэ 10 цент гаруйтай байгаа. Салхиных бол 15 цент байна. Тэгэхээр бид 10 дахин хямдхан өртөгтэй  цахилгаан үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ бол нэг давуу тал.

Манай станцын хувьд бол стратегийн хувьд төрийн өмчийн компани  байлгах нь илүү чухал байгаа юм. Яагаад гэвэл манай станцын өөрийн онцлог байна. Монгол Улсын эрчим хүчний төлөө өөрийгөө золиослох маягтай ажиллах горимтой станц юм. Тэгээд цэвэр усны нөөц  гээд стратегийн зүйлсүүд байна. Иймээс үүнд Монгол Улсын төр давуу эрхтэй байх  хэрэгтэй. Нөгөө талаар хэрвээ  хувийн өмч, хувийн хөрөнгө оруулалт,  хувьцааг уриалвал тэд нарын тавих шаардлага нь өндөрсөнө. 

Өртөгийг өндөрсгөх шаардлагад орно. Жишээлбэл бид 8,5 центээр тооцоолоод хийчихсэн байгаа. Гэтэл  тэд бол 12, 13 центээс доош  хөрөнгө оруулах гэж сонирхохгүй шүү дээ. Их олон асуудал бидэнд байна. Гэхдээ бид чухал 2 зүйлийг харж байна.

Одоо улсын их хурлын хэлэцэж байгаа өрийн удирдлагын  тухай хууль  бол  манай төсөл шиг төслүүдэд асар чухал ач холбогдолтой.  Манай төслийн гол онцлог бол өр гээд тавиад байгаа юм. Зээл авна гэхээр л өр гээд баталгаа гээд байгаа юм.  Гэтэл Эгийн голын төсөл бол 20 жилийн хугацаанд хэвийн зээлээр явахад төсөвт  нэг ч төгрөг тавихгүйгээр өөрсдөө яг борлуулсан бүтээгдэхүүнийхээ өртгөөр  эрчим хүчээ борлуулах замаар өрөө төлчих тооцоололтой явж байна. Тэгэхээр бидэнд баталгаа нь хэрэгтэй байгаа болохоос биш улсын нуруун дээр ямар ч өр шир тавихгүй хийх зүйл юм.

Танд баярлалаа. Төслийн ажилд амжилт хүсье

Ц.Сараана

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • tumur
    усан цахилгаан станц-БАЙГАЛЬДАА та нарын энд зургийг нь харж байгаа байгаль байхгүй болно гэсэн үгболон ГОЛДООголын усны ус-химийн,гидробиологийн системд нь өөрчлөлт орно асар их хор хохирол учруулна,египтед барьсан Оросуудын уцс-аас болж газар хөдлөлт болсон-үүнийг сүүлд баталсан,голд амьдардаг загас өөр юу байдаггүй бүгд сүйрээ гэсэн үг,тэр тэзү судалгаа энэ тэрд бүү итгэж авт,хятадууд нь хэр ашигтай хэр мөнгө оруулах уубид хэдийг дундаас нь цохих-уу,дэлхийн банк бол мөнгөө хэр хүүтэйгээр буцааж авах уу,гадааадын компаниуд эндээс хичнээн мөнгө олох уу гэх,энэ одхүү өөртөө болон бусаддаа хэрхэн мөнгө цавчих-аа гэх мэт , гэсэн л өнцгөөс харж хийсэнээс хэзээ ч МОНГОЛЫН БАЙГАЛЬ орчинд ОДОО болон ИРЭЭДҮЙД яах бол, мод ургамал амьтны аймагт яах бол нутгийн ард иргэдэд яах бол хэзээч бодохгүй,хойд үе үр хүүхдээ бодохгүй хүн энэ одхуй,улаан галзуу улаан ичих нүүрээ барсан луйварчин хүн байналээ энэ одхүү,тэр хэлж буйг харэлдэв янзын гадны улсын дарамт шахалт гайгүй бол-энэ чинь гаднын улсуу
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • zochin
    ХӨВСГӨЛ ямар хамаа байнаа СЭЛЭНГЭ мөрөн байна шүү дээ ИЙМ ОЙЛГОЦТОЙ хүмүүс хийж чадах уу????
    2015 оны 02 сарын 19 | Хариулах
  • zochin
    ХӨВСГӨЛ ямар хамаа байнаа СЭЛЭНГЭ мөрөн байна шүү дээ ИЙМ ОЙЛГОЦТОЙ хүмүүс хийж чадах уу????
    2015 оны 02 сарын 19 | Хариулах