Дэд сайд асан В.Удвал төрийн түшээдэд хандав
2015-04-10 14:02

Нэгэн үе Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан В.Удвал өнөөдөр фэйсбүүк хуудсаараа ийнхүү жирээв. Тэрбээр "Европын холбооны дэмжлэгтэйгээр Хүний аюулгүй байдлын судалгааны төв болон Каритас Чех байгууллагаас санаачлан, зохион байгуулсан "Хүн худалдаалахтай тэмцэхэд хуулийг хэрэгжүүлэх нь" Зөвлөлдөх уулзалтад оролцож "Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа" сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Энэ Зөвлөлдөх уулзалтад холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын 70 гаруй төлөөлөл оролцлоо. Зөвлөлдөх уулзалтад оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахад, аливаа хуулийг хэрэгжүүлэх арга зүй, технологид мөн хууль хэрэгжүүлэх соёлд суралцах зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна. Бидний нэг алдаа нь олон хууль батлаад хэрэгжүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах арга зүйд сургахгүй түүнчлэн ойлгохгүй, хүлээж авах потенциал багатай төрийн албан хаагчдад хууль хэрэгжүүлэхийг найдаад орхидогт байгаа төдийгүй мөнгөгүй учир хууль хэрэгжүүлэх боломжгүй гэдэг буруу хандлага байгаа нь харамсалтай юмдаа. Хүн худалдаалах гэмт хэргийг орчин үеийн боолчлолыг нэг хэлбэр гэж үзэн түүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа дэлхийн нийтийн хандлага болоод байгаа энэ үед Олон улсын байгууллагуудын хандив тусламжаар, санхүүжилтээр төрийн бус байгууллагууд ажиллах бүрэн боломжтой. Гэвч Монгол төр өөрөө хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж, хууль баталсан юм шүүдээ, төрийн түшээдээ" гэжээ.

Н.Батаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (150.129.141.193)
    заааа за...
    2015 оны 04 сарын 13 | Хариулах