Т.Лүндэндорж, Л.Цог гишүүнд “бангадуулав”

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Т.Лүндэндорж Л.Цог гишүүнд “бангадуулав”. Өнгөрсөн долоо хоногт Ц.Нямдорж гишүүн “Лүндэндоржоо чи 2.7 хувийн согтолттой байх үедээ хүн дайрч, чирч алсан хүн шүү, чи. 2.7 гэдэг бол 2-3 шил архийг ганцаараа уусан гэсэн үг. Гэтэл хэргийг шүүх будилуулсан. Ц.Элбэгдорж шударга байцгаая гэсэн шүү. Шүүгчийн цалинтай холбоотой асуудлыг дан ганц би яриад байгаа юм биш. Монголд дархлагдсан нэг хүн бий болчихоод зэвүү хүргээд байна. Үндсэн хуулийн дээр сандаалаад гараад суучихсан нэг ийм этгээдтэй боллоо. Хэн юм, юу юм чи. Тэгж ярих юм бол чи хуульч биш. Чи философийн багш төдий. Чамайг хуульч гэдэггүй юм. Тиймээс шүүгчийн цалингийн асуудлыг шийдэх ёстой. УИХ ийм хариуцлагагүй байж болохгүй. Арай дэндэж байна. Ядаж хүн дайрч алаагүй хүнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийг удирдуулаач ээ. Лүндэндоржоо чи өргөдлөө өгөөд зайл” хэмээн хатуухан хэлсэн билээ.

Тэгвэл өнөөдөрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Л.Цог гишүүн хүн дайрсан асуудлыг дахин сөхөж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн сонгон шалгаруулалт итгэл үнэмшилгүй байна. Т.Лүндэндорж өөрөө шударга хүн мөн үү. ийм хүн яаж шударга шалгаруулалт явуулах юм бэ” хэмээв.

Н.Батаа