Л.Энхамгалан, С.Бямбацогт, С.Гарамгайбаатар нар хөгжлийн банкнаас хишиг хүртжээ
2015-05-11 11:18

Шинэчлэлийн засгийн газрын үед Чингис, самурай гэх их хэмжээний бонд босгосон. Ингээд Монгол Япон хоёр улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу самурай бондын хүрээнд 280 сая долларын зээл авсан ч хөгжлийн банкинд 50 сая доллар дутуу орж ирсэн нь шалгалтаар батлагджээ. Өөрөөр хэлбэл 5,7 тэрбум иен буюу нийт санхүүжилтийн 19 хувь нь цох дутаж байгаа юм байна.  Самурай бондыг Япончуудаас зээлэхдээ жуулчилж өгсөн компанид нь шагнал болгож 50 орчим сая доллар бэлэглэчихсэн байх магадлалтай байгаа юм. Өнөөдрийг хүртэл энэ тухай холбогдох баримт материал ажлын хэсгийнхэнд ирээгүй гэх. Тиймээс хуудуутай байж мэднэ гэх хардлага байна. Үүнээс гадна УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын Монроуд замын компани Архангай аймгийн солонготын даваа, халзан бүргэдэй чиглэлийн 100 км авто зам барих тендерт оролцож, хөгжлийн банкнаас 30 тэрбум төгрөг авчихаад ажлаа хийж дуусгаагүй гэх мэдээллийг ажлын хэсэгт орсон ардын анмын гишүүн албан бус байдлаар мэдээлж байгаа юм.

Ажлын хэсгийнхэний ярьж байгаагаар бол хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мөнхбат сард 6 сая төгрөгийн цалинтай. Хагас жилд урамшуулал гэж 10 сая төгрөгийн урамшуулал авдаг. Өнгөрсөн 12 дугаар сард шинэ жил тэмдэглэх нэрээр үйл ажиллагааны зардал гэж 90 сая төгрөг зарлагдсан гээд өөрсөддөө зориулж тушаал шийдвэр гаргаад, хөгжлийн банкны мөнгөөр тансаглаж байсан нь илэрхий болжээ. Үүнээс харахад хөгжлийн банкинд асуудал байх нь байна. Гэхдээ ардын намын гишүүд ихэнхдээ багтсан энэ ажлын хэсгийнхэн хөгжлийн банкнаас эсрэг  намынхан нь их хэмжээний зээл авсан тухай ярьж эхлээд байгаа ч ажлын хэсгийг ахалсан Л. Энхамгалан гишүүний МСS групп хөгжлийн банкнаас 100 сая доллар ,Ардын анмын бүлгийн дарга Бямбацогтын new progress компани 10 тэрбум төгрөг авсан гэх мэт мэдээлэл хөгжлийн банкны тайланд бичигджээ. Тиймээс мөнгөний авдар болсон энэ банкнаас аль аль намын улстөрчид амь зогоосон гэдэг нь тодорхой байна.

 

Б.Цэцэг

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (203.194.114.33)
    Byambatsogt gishvvnee ta neree bodooch ee
    2015 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (62.210.254.239)
    ee tsogoo chi eniig avahgui l baihgui dee. Umnugh uyed avsan chini ene hetsuu onuudad hurehgui bn gej baihgui dee. Jaahan tevcheed bulgiin dargyn neriig undurt urguud yavchihgui dee
    2015 оны 05 сарын 12 | Хариулах