АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо "Breeders cup-2015" нэрийн дор зохиогддог цуврал морин уралдаануудын нэг Twinspires Turf Sprint аравдугаар сарын 30, 31-ний өдөр зохион байгуулагдаж, "Макс" группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын "Mongolian Saturday" нэртэй хурдан хүлэг түрүүллээ.
Алдарт уяач Э.Ганбат "Mongolian Saturday" хүлгийн уяа сойлгыг нь тааруулсан бөгөөд тус тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаагаа Ази тивээс түрүү хүртжээ.
Уг уралдаанд түрүүлснээр НЭГ САЯ ам.долларын шагнал хүртэх юм байна.
Энэ онд "Mongolian Saturday" нийт долоон томоохон тэмцээнд оролцож, хоёр түрүүлж, гурван удаа хоёрдугаар байранд орж, хоёр удаа гурваар давхисан байна. Цэвэр Англи үүлдрийн "Mongolian Saturday" хүлгийг тод манлай уяач Д.Онон, Э.Ганбат нар дааган насанд нь шинжиж авч байжээ.
Эх сурвалж: Breedscup.Com












