"Зүүн хүрээ" хотхоны оршин суугчдын амь насанд аюул нүүрлээд байна

Зүүн хүрээ хотхоны оршин суугчид бухимдалтай байна. Тэдний ундандаа хэрэглэж буй ус, өөрөөр хэлбэл цоргоор гоожиж байгаа ус зэв, тосондоо баригдсан, уух нь битгий хэл хувцасаа угаахад хүртэл дэндмээр байгаа тухай учирлан ярьцгааж байна. Зүүн дөрвөн замын хаяанд сүндэрлэн боссон уг хотхон "Таван өндөр" ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд, иймэрхүү "байхуу цай" маягийн өнгөтэй ус цоргоор гоожоод аль хэдийн сар гаруй хугацаа өнгөрсөн ажээ. 

Энэ хугацаанд цэвэр усны төлбөрийг хэрэглэгчдээс ямар ч суутгалгүйгээр тооцож авсан байна. Харин өнөөдрийг хүртэл оршин суугчид мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргалгүйгээр байдал дээрдэхийг хүлээн суужээ. Тэдний хэлж байгаагаар уг хотхон нь төвийн шугам сүлжээнд холбогдоогүй бөгөөд, "Таван өндөр" ХХК өөрсдөө усаа доороо халааж орон сууцныхаа шугам сүлжээгээр дамжуулдаг гэнэ. Мөнгө хэмнэх гэсэн арга уу, эсвэл чанар муутай материал сонгосных уу, ийнхүү ашиглалтад ороод 2 жил ч болоогүй уг хотхон доголдол гаргаж, үүнийгээ засч залруулахгүй байгаад оршин суугчид бухимдалтай байгаагаа биднээр дамжуулан илэрхийлсэн юм.

"Зүүн хүрээ шилгээн" хотхон гэх сүржин нэртэй энэхүү хотхоны оршин суугчид энэ байдлаараа ундны уснаасаа хордох аюул цаг зуурын асуудал болоод байгааг "Таван өндөр" ХХК, мэргэжлийн хяналтын байгууллагууд анхааралдаа авна уу.

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • gadnaasaa l hulhinii chanargui haragddag shde
    2019 оны 06 сарын 29 | Хариулах
  • Teneg ymnuud
    Teneg ymnuud usaa ynzlaach hun amitan amidarch chadahgui bn teneg amia bodson golognuud
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • coffe
    dandaa coffee uugaad harin goe za.demjij bn.
    2016 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Balkon hagarna gej bdgiin umyy bitgii barimtgui um bicheech telmen konstraction barisan um 2014 onii ylsiin shildeg 10 n barilgiin 1 bolson dajgui l bair minii hubid
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин
    End orshin syydag hunii hybid mash ih undur setgegdeltei bdag mash dylaahan haryyl hamgaalalt saitai asyydliig dor ne shiiddeg amidrah nuhtsul dajgui iim tohijolttoi bair er ne hobor zebtei ysnii hybid dandaa goojood bdaggui huiten ys ne zugeer bgaa odoo shiideh geed ajillaj bna gesen harin suh ne sain ajilladag aimaar aimaar bairand amidardag ylsyyd ingej bichij bgaa daa
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • muu barilga
    Ene bair mash chanargui barigdsan ashiglaltand orood udaaguiatal polkon ni hagaraad tsuuralt ugsun SUH ud handsan bolobch bid yahaw dee uursduu ynzal geh yum .Mergijiliin comis yaj huleegeed awsani ni medehgui
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Zovlogoo
    Neg zovlogoo ogchii. Bairaa ashiglaltand orson hugatsaanaas bish huleej avsan hugatsaanaasaa ehlen nogoo 3 jiliin batalgaa, uilchilgee ch gedeg biluu ter zuiliin tootsoh heregtei. Ihenh horoolluud mergejliin hyanalt huleej avsanaasaa hoish tootsood bdg um bnlee. Ugui shuu. Huuliin daguu ta shine bair hudaldan avch l bgaa bol ter hugatsaanaas hoish 3 jil. Za tegeed ter hugatsaandaa bgui bgaa buh zuilee uigagui Heruuliin ur dund zasuulj avaarai. 3 jil ongorool bol tegeed buh um duusaa. Hen ch hariutslaga huleehgui. Barisan company SOH nertei hamaatniihaa negend huleelgej ogchood l alga bno shuu. Naad asuudlaa bur mash ih hel am h8ihgui bol mergejliin hyanalt ch avch heleltsehgui. Manaih odoo ch iim zevtei. yamar ch us shuugch diilehgui. Marshal Townii orshin suugch
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • зочин
    Бодвол их л үнэтэй байр байх даа Тэгсэн мөртлөө усны асуудлаа шийдэж чадахгүй Оршин суугчид нь сайн заргалдаад нөхөн төлбөр аль эсхүл байрны мөнгөө битгий өг Учир нь барилга барьсан компани бүх асуудлыг иж бүрэн шийдэх ёстой байх
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин
    bainga panta cola goojdiim bna shdee
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Шинэ баригдсан орон сууцнууд ер нь тийм бгаа юм бишүү Хан уул дүүргийн 3-р хорооны 43-р байранд бас хааяа ч гэж дээ ойр ойрхон зэвтэй ус гараад бх юм айлуудаас асуухад мөн адил бх юм ойр орчмын байрны хүмүүсээс ч асууж үзлээ өө хааяа тэгдэг юмаа гээд тоохгүй юм цөс ходоод өвдөөд ч бх юм хаана хандахаа мэдэхгүй бнаа
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН
    ПӨӨХ ХААНА БАЙДАГ БАЙР ИЙМ БАЙДАГ БАЙНАА
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Tavan unduriin zaraalaa!
    Ter umuuruud uhchih geed bgaa hund handaj helehed, chi bodwol ter hariutsaj bgaa nuhduudtei hamsaatan l bz. Humuus iim us uuj bna gehed uur arga zam bhkushdee gej helehees iluu deer ug oldsonguyu? Tuwiin shugam suljeend holbogdson busad ailuud tgwel yagaad iim us garahku bgaam b!!! Teneg hun hurah gsen yadsan oroldlogo
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • zochin
    iim usand taraaj bgd kontoruudiin buruu gj bhgv hamgiin gol uymig barilgiin kampant holbootoi buynt uhaa 1 bas zew gardag asuuhaar alchuur hataagchnas gdg chanar muutai uymaar hisen uym ble zadlaad vzheer zvgeerl kofe shig ungt uym gardag uym
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • зочин
    энэ ч арай дэндэж бна аа. яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй ш дээ
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    hohino yah gej ter bairand ordin
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    mash chanargui barilgadaa
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • зочин
    1998 онд анх орон сууц хувьд очоод СӨХ гэдэг байгууллага байгуулагдсан түүхтэй.Одоо бараг 20 жил өнгөрч байна. Энэ байгууллага сантехник,цахилгаантай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэгггүй.Үүнийг мэргэжлийн ажил үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй байгууллага хариуцан хийдэг. СӨХ бол дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ хариуцдаг шал өөр үүрэгтэй байгууллага.Энэ зэвтэй усны асуудал СӨХ-д пад ч байхгүй. Иргэд ээ, бараг 20 жил өнгөрч байхад СӨХ-н тухай ийм буруу ойлголттой байна гэдэг хэцүү л байна шүү.
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • зочин
    Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандаж өргөдлөө бичгээр өгөөрэй. Утас 70147444
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    mongold sangiin shugamand ashiglaj bgaa mareialaas gadna usiig zoolruulj tomriin aguulamjiig bagasgah heregtei bol uu
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Таван өндөр СӨХ гээд оршин суугчидаас мөнгө нэхэж авахаас өөр юу хийдэг юм бэ одоо мөнгийг нь битгий өг юу чхийгээгүй байж мөнгөө авах болохоор үхчих гээд байдаг биз дээ
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Яагаад өөр шинэ баригдсан байрнуудын оршин суугчид тэгээд зэвтэй ус гарч байгаа юм бол гомдол гаргахгүй байгаа юм бэ Зүүн хүрээ, Таван өндөр арай дэндүү юмаа битгий өөрсдийнхөө булайг бусад байрууд руу адилтга
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Туяа
    Барилга барьсан компани чанартай гүйцэтгэх үүрэгтэй ба барилгын тухай хуулиар 3 жилийн баталгаа гаргах үүрэг хүлээх болно.
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Очир
    Юу вэ ? Бурхан минь бид амьд явах эрх байна уу?
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочих
    Одоо ашиглалтанд орж байгаа бүх байрнууд ийм байгаа. Энэ зайлшгүй зүйл шүү дээ. Монгол оронд сан техникийн ашиглаж байгаа гол материал нь төмөр сангийн хоолойнууд байгаа шүү. Энэ хоолой үүйлдвэрээсээ гарахдаа л зэвтэй гардаг. Хуванцар ашиглах боломжтойч гэсэн монгол оронд эдэлгээ даах чадвар нь хуванцар муу учраас төмөр сангийн материал хийх шаардалгатай байдаг. Мөн Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээний ашиглалтанд байгаа шугам тоногтол бүгд л ийм төмөр хийцтэй байдаг. Иймээс энэ бүх шугам сүлжээг өөр материалаар хийгдсэн зэвэрдэггүй шугам хоолой хийсэн цагт л энэ бүгд арьлана. Энэ зэвтэй усны тухай мэдээлэл тараагаад байгаа нөхдүүд мэдээлэл маш дутмаг, хүний амаар энэ бүх мэдээллийг тарааж байна. Шинэ барилга бүх айлууд орсон хэрэглээний цэвэр усаа хэрэглэж эхэлсэн цагт бүх зэвтэй ус юүлэгдэн гарна.
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • зочин
    Зүүн хүрээ хотхон бол шинээр ашиглалтанд орсон хотхон.Манайх бол 1970 оны барилга.Ус хааж засвар хийгээд ус тавихад заавал зэвтэй ус гоождог. Төмөр трубаны дотор хана зэвэрснээс зэв гарч байгааг мэдсээр байж конторыг буруутгах нь өрөөсгөл. Тэд трубаг зориудаар зэврүүлээд байгаа юм байхгүй шүү дээ. Үүнийг өөрчлөе гэвэл бүх трубаг хуванцар болгох гарц л байгаа.
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Сүүүлийн үеийн шинэ байрнууд бүгд л иймэрхүү. хуучин байр шиг найдвартай юм алга.
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • ZOCHIN
    ARAI HETERHII YUM AA ULSIIN KOMIIS IIM BARILGIIG HYLEEGEED ABCHIHAA YU ULSIIN KOMIS US DULAANIIG N HAMGIIN TYRYYN YZDEGGYI YUM UU YUG N YZDEG YUM BOLOO
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    МХЕГазар Хэрэглэгчийн төлөө газар энэ СӨХ-ийг анхааралдаа авч арга хэмжээ авч өгөөчээ хүмүүс хордож үхсэний дараа ухаарах уу
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Таван өндөр СӨХ юу ч хийдэггүй шүү дээ бид цааш нь дамжуулж хэлж янзлуулна гээд жил гаран болж байна өөрсдийн мэддэггүй юм байна лээ хийсэн компани руу нь албан бичиг явуулсан гэсэн юм ярьцгаадаг
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    бариулсан компаний захирлыг мөн орон сууцны хан ерөнхий инженер захирал байцаагч нарыг нь гэртээ оруулж хоол цай тэр усаар нь хийж өгч үзүүлэх хэрэгтэй түүнээс биш мянга хэлээд цочир авахгүй шуналтай улсууд шүү дээ
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Өө хөөрхий, их л гоё хотхон гэж боддог байлаа
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • зочин
    аргагүй ш дээ хэдхэн хужаа хулхидаж барьсан юм чинь
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    shiideg gazar baidaggui um
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    цайны идээ гэхгүй , шөлөндөө мах гэхгүй амар юм биш үү.цай шиг хоол шиг ус байна.
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    За арайч дэээээ
    2016 оны 03 сарын 22 | Хариулах