Монгол хүмүүсийн харилцаандаа гаргадаг нийтлэг алдаанууд

2015, 2016 оны байдлаар "Сэтгэл Зүй, Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төв"-д хандсан нийт үйлчлүүлэгчдийн дийлэнх хувийг хүүхэд болон хосуудын зөвлөгөө эзэлжээ. Хандсан иргэдийн ихэнх нь хувь хүний харилцааны асуудлаар хандаж байжээ. Тиймээс энэ сэдэвтэй холбоотой зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна.

 

 

Буулт хийх дургүй

Ямар ч харилцаанд аль нэг тал буулт хийхгүйгээр эвлэрэх боломжгүй.  Буулт хийснээр доошоо орсон гэсэн үг юмуу эсвэл таны үнэ цэнэ буурсан гэсэн үг ердөө ч биш.  Энэ нь тухайн асуудлын шийдлийг хайж байгаа явдал юм.  Өөртөө итгэлтэй хүмүүсийн хувьд бусдаас уучлалт гуйж буулт хийдэг учир нь энэ нь тэдний үнэлэмжинд нөлөөлөхгүй гэдгийг тэд сайн мэддэг. Өөрийнх нь буруу байсан ч заавал ялж байж санаа нь амардаг хүмүүсийн хувьд өөртөө итгэлгүй байдаг. Алдаа гаргасан бол буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт хүсэх, асуудлыг аль болох тухайн өдөртөө шийдэх нь асуудал даамжрахгүй байх, ахин нэг сэдвээс болж муудалцахгүй байхад тустай байдаг. Дийлэнхдээ харилцаанд даамжирсан асуудал маш энгийн жижиг асуудлыг тэр дор нь шийдээгүй хуримтлуулснаар үүссэн байдаг.

 

Хил хязгаар тавьдаггүй

Монгол хүмүүсийн харилцаан дээр гардаг нийтлэг асуудал бол бусдын асуудлыг өөртөө хамаатуулж бусдын өмнөөс хариуцлага үүрдэг явдал юм. Ялангуяа хосуудын хувьд асуудлыг өөрсдөө шийдэхийн оронд өрөөл бусдыг ялангуяа хоёр талын аав ээжийг оролцуулах хандлага өндөр байдаг бөгөөд үүнээс болж гэр бүл талцан хуваагдаж эргээд хосын төдийгүй хадмуудын хооронд харилцаанд асуудал үүсдэг. Нөгөө талаар эцэг эхчүүд насанд хүрсэн хүүхдийнхээ гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс оролцож хүүхдүүддээ юу хийхийг нь нэгд нэгэнгүй зааж бэр болон хүргэнүүдтэйгээ харилцах харилцаанд асуудал үүсдэг. Ийм харилцааг мэргэжлийн хэлээр сэтгэл зүйн хувьд цус холилдох гэж нэрлэдэг. Хүүхдийг багаас нь харилцаан дээр гарсан асуудлыг өөрсдөө шийдэх боломжийг олгох нь чухал байдаг. Хүүхдээ өмөөрөн бусад хүүхдүүдтэй эцэг эх нь байнга заргалдаж асуудлыг шийдэх нь эргээд хүүхэд харилцаан дээр өөртөө итгэлгүй болж өсөх гол үндэс нь болдог.

 

Асуудлыг эе эвээр бус хэрүүл тэмцлээр шийдэхийг оролддог

Үр дүнтэй харилцаа нь тухайн хүнийг анхааралтай чих тавин сонсохоос эхэлдэг. Тухайн хүний хэлж буй зүйлийн агуулгыг сонсохоос гадна тухайн хүн юу мэдэрч байна, сэтгэл санааных нь байдал ямар байна гэдгийг сонсохоос ойлголцолд ирдэг.  Хосуудын хувьд ч тэр, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа ч тэр нөгөө талыг сонсохоос илүүтэй үглэж янших, хараалын үг урсгах, таамаглах, нударга зөрүүлэх нь олонтаа ойлголцолд ирэхэд саад учруулдаг. Харилцаанд тухайн хүний үгэн бус хэл буюу биеийн хэлэмж 55 %, дуу хоолойны өнгө 38 %, зөвхөн 7% нь агуулгаар илэрхийлэгдэж байдаг. Тиймээс хэдийгээр та зөв зүйтэй зүйлийг хэлсэн ч энэ нь таны дохио зангаа үүнд харц, нүүр царайны хувирал мөн дуу хоолойны өнгө өндөр уур уцаартай байвал нөгөө талд үүнийг хэзээ ч зөв талаас нь хүлээж авдаггүй.

 

Асуудлыг өөрөөсөө бус өрөөлөөс шийдэгдэнэ гэж горьдох

Харилцаан дээр асуудал гарах үед нөгөө талыг өөрчлөгдөнө гэж хүлээдэг. Харин бодит байдал дээр бид бусдыг яг өөрийнхөө хүссэнчлэн өөрчилж чадахгүй. Асуудлыг зөвхөн нөгөө хүн өөрчлөгдөх үед шийдэгдэнэ гэж үзэж байгаа тохиолдолд та өөрөө юу ч хийж чадахгүй мэт байдалд ордог. Монгол хүмүүст ажиглагддаг нийтлэг сэтгэлгээ нь аливаа асуудалд хэн нэгэн хүнийг буруутгах явдал бөгөөд энэ нь хохирогчийн сэтгэлгээтэй болоход нөлөөлдөг. Яг үнэндээ бид өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэж ярьдаг, энэ нь тухайн хүн өөрийгөө таньж мэдэхээс эхэлдэг. Тухайн хүн өөрийгөө таньж мэдсэнээр өөрт байгаа дутагдлаа хүлээн зөвшөөрснөөр өөрчлөгдөж чаддаг. Ямар ч хүн өөрт нь асуудал байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд өөрчлөлт явагддаггүй.

Т.Хонгорзул

Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төвийн Тэргүүн, Сэтгэл зүйч

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • zochin
    Omoorood baih zuilguiee,hodooniihon uneheer baliar,shunag suvdag,ataa jotooch, ohin huuhedee hogshin bayn eriin ger buliig salgaj baihad yu ch heldeggui demjeed,uurgalahiig ni uuraglaad bai ,uutlahiig ni bid uutlaad baiy gedeg ni hudalaa bish sh dee.Eh ni heer alag bol unag ni shiir tsagaan.Emneleg,amraltand neg oroond orohoos durgui hurmeer.
    2017 оны 07 сарын 31 | Хариулах
  • Нямбай
    Хөдөөнөөс хүн олон хоногоор ирэх хэцүү ш дээ. Манайд л одоо хүртэл бдг бүдүүлэг зан бн. Бас нарийн. Буудалд бж болно шдээ. Ор дэрний даавуу хэрэглэнэ. Тэрнийг нь айл угаана. Бас усанд орох дургүй. Жорлонд шээх гэж талаар нэг шээнэ
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • ИРГЭН
    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • yadargaani tuil -d
    Ene door bichsen nuhur estoi gantsara doeiigood yavj bhdaa taarsan amitan bn.huniig muuhan yavbal uzdeggui hun shig bn.hadam ahigaa muu hun neg ih aharhaad hereggui ch geh shig.huduuunuus humuu irj olon honoloo genee.tegvel gertee hun oruulahgui gantsaaraa hevtej bhgui yu.
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
  • Ядаргааны туйл
    Манай монголчууд нэг их ёс журам яриад өөрснөө биелүүлэхгүй байж тэгэж томрох хэрэг юу байна. Ажил амьдралаа зөв авч явж чадахгүй байж нээх их хадам ах нтр болох гээд байдаг нь ердөө ч утгагүй. Бас дээр нь гэр бүлийн тусгаар нтр гэж байхгүй. Хөдөөнөөс ирчихээд хүний гэрт санаа нь ч зовохгүй байгаад. дээр нь асуудал үүсгээд. үүнийгээ болих хэрэгтэй ш дээ. цөөн хэдэн хоног зочлоод буцаж болдог олон хоногоор айл гэрийг хүндрүүлж болохгүй л баймаар.
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • J.Hurlee
    Uneheer manaihni bie bieteigee haritsaj bga hariltsaag haraad bhad hetsuu sh de aliv zuild tevcheer hileer bhgui,busdiig ih muulna,haa hamaagui hunii huviin asuudald mash buduulgeer oroltsono,hunii tsalin mongo ger oron amidral ahui honjil gudasand ch oroltsoh ni bainga haragddag er ni bid oorsdiigoo mash sain harah heregtei bolj dee
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • стресс
    Энийг уншсангүй ээ. ерөнхийдөө надтай байнга таардаг саад бэрхшээл юм шиг санагдаж байна. Ямартай ч энэ талаар судалгаа хийж бичиж оюуны талбарт илгээсэн энэ бүсгүй баярлалаа. иймэрхүү нийгмийн стрессийг бие махбодь болон оюун санааны хувьд эдлэж явна даа.....
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Muugii
    Saixan sudalgaa bna thanks
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Enhtuul
    Heregtei zuil bn bayarlalaa Tand ajiliin amjilt
    2017 оны 01 сарын 26 | Хариулах