Элит сургуулиудыг  эрэмбэлэх нь...

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг Монголчууд эзэмших ёстой гэдгийг бид сүүлийн жилүүдэд сайтар ойлгодог болсон. Тэгвэл дэлхийн элит сургуулиудын талаарх  Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанаас хүргэж байна.

Дэлхийн шилдэг 200 их сургуулийн дотор АНУ (92) Британи(17) Канад(15) толгой цохиж байгаа хэдий ч, тухайн улсын нийт сургуульд топд шалгарсан эзлэж буй хувийг харьцуулахад Гонгконгийн 4 их сургууль 18.2 Швед 8.7, Британи 6 хувь эзлэж байна. Шилдэг 500 их сургуульд мөн л АНУ, Британи тэргүүлж байгаа ч, улсаар нь ангилахаар Гонгконгийн их сургууль(6 сургууль буюу 27.3 хувь) тэргүүлэн араас нь Шведийн (9сургууль буюу 19.9 хувь) оржээ. Шилдэг 1000 их сургуульд АНУ-ын 274, Британийн 79  багтаж байгаа ч, улсаар жагсаахаар Британи (27.7) тэргүүлэн Гонгконг (27.3), Швед (23.9) удаалсан байна.  Өөрөөр хэлбэл Гонгконгийн элсэгч дэлхийн 200 шилдэг сургуульд элсэх магадлал 18.2 хувь, шилдэг 500 сургуульд элсэх магадлал 27.3 хувь байна.  Шведийн төгсөгч дэлхийн шилдэг 200 сургуульд элсэх магадлал 8.7, 500 сургуульд элсэх магадлал бараг 20 хувь, шилдэг 1000 сургуульд элсэх магадлал 23.9 хувь байна. Энэ үзүүлэлт нь тухайн улсын эдийн засгийн хөгжлийн динамиктай уялдсан нь илт юм. Хятадын 43 их сургууль топ 1000 сургуульд  багтсан хэдий ч,  улсдаа эзлэх хувь дөнгөж 2 хувь байгаа аж.

Тэрчлэн дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх шалгуур үзүүлэлтүүдийн талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Англи хэл, соёлын тэнхимийн багш, доктор Н.Оюунцэцэгийн бэлтгэсэн мэдээллээс ишлэн хүргэе.

 

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх үйл явцын талаарх тойм

  1. онд АНУ-ын шилдэг их сургуулиудын жагсаалт анх удаа U.S News & World Report –д хэвлэгдсэнээр их, дээд сургуулиудыг эрэмбэлэх асуудал нь олон нийтийн анхаарлыг ихээр татжээ. Үүнээс хойш нэлээд хэдэн орны томоохон хэвлэлүүд дотоодын их, дээд сургуулиудыг эрэмбэлж, мэдээллийг нь олон нийтэд хүргэж эхэлсэн байна. Үүнд Их Британийн The Times, The Guardian. Канадын Maclean’s, Европын The Times, Азийн Asiaweek зэрэг мэдээллийн хэрэгслийг дурьдаж болно. Одоогоор их, дээд сургуулиудыг эрэмбэлж, мэдээлэл нь дэлхий нийтэд танигдсан шинжээчдийн гурван баг байна. Эдгээр эх сурвалжийн талаар болон баримталдаг шалгуур үзүүлэлтүүдийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг харъя.
  1. ARWU (Academic Ranking of World Universities)

ARWU гэсэн нэрээр олонд танигдсан дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоох судалгааны баг нь БНХАУ-ын Shanghai Jiao Tong их сургуулийн Дээд Боловсролын Хүрээлэнд хамаардаг. ARWU нь их, дээд сургуулийн эрэмбийг байгалийн шинжлэх ухаан болон математикийн салбар (Natural sciences and mathematics -SCI), инженер, технологийн болон компьютерийн шинжлэх ухаан (Engineering/technology and computer sciences -ENG), Амьд организм болон хөдөө аж ахуйн шинжлэх ухаан (Life and agriculture sciences -LIFE), Анагаах болон эм зүйн салбар (Clinical medicine and pharmacy- MED), нийгмийн шинжлэх ухаан (Social Sciences -SOC) гэсэн 5 салбараар гаргадаг. ARWU нь академик сургалт болон судалгааны ажлын гүйцэтгэлд үндсэн 6 үзүүлэлтийг баримталж их, дээд сургуулиудыг эрэмбэлдэг байна.

  1. Тухайн их сургуулийн төгсөгчдөөс Нобелийн шагнал эсвэл Математикийн салбарт нээлт хийсэн бүтээлд олгодог Fields Medal шагнал хүртсэн байдал -10%
  2. Тухайн сургуулийн эрдэмтэн, судлаачдаас Нобелийн шагнал эсвэл Математикийн салбарт нээлт хийсэн бүтээлд олгодог Fields Medal шагнал хүртсэн байдал- 20%
  3. 21 салбар судлагдахууны хүрээнд хамгийн их ишлэл болсон судалгааны ажил- 20%
  4. Nature and Science (N & S)- д хэвлэгдсэн өгүүлэл- 20%
  5. Шинжлэх ухааны бүтээлийн ишлэлийн индекс (Science Citation Index- SCI) Нийгмийн шинжлэх ухаааны бүтээлийн ишлэлийн индэкс (Social Science Citation Index- PUB)- багтсан өгүүлэл- 20%
  6. Тухайн их сургуулийн нэг хүнд ноогдох үзүүлэлт (дээрх 5 үзүүлэлтийн нийлбэрийг тухайн сургуулийн нийт багш, эрдэмтдийн тоонд хуваана) -10%

Хамгийн сүүлийн мэдээгээр дээр дурьдагдсан үндсэн 6 шалгуур үзүүлэлт дээр шинжлэх ухааны салбар тус бүрд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний шилдэг 20 сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийн тоо болон инженерийн салбарын судалгаанд зарцуулсан хөрөнгө гэсэн хоёр үзүүлэлт нэмэгдэж байгаа юм байна.

  1. Times Higher Education World University Ranking

Британийн Times Higher Education сэтгүүлээс гаргадаг энэхүү их, дээд сургуулийн эрэмбэ нь Thomson Reuthers- ийн ишлэл болсон бүтээлийн талаарх мэдээллийн баазад түшиглэдэгбайна. Ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр их, дээд сургуулийг эрэмбэлэх бөгөөд сургалт, судалгаа, мэдлэгийн хөрвөлт, олон улсын түвшинд үнэлэгдэх байдал зэргийг багтаадаг судалгаа юм.

Шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан үзвэл:

Ерөнхий үзүүлэлт

Нарийвчилсан үзүүлэлт

Эзлэх хувь

Үйлдвэрлэлийн орлого- Инноваци

  • Үйлдвэрлэлд нэвтэрсэн судалгааны ажлаас орж ирэх орлого (багш, судлаач нэг бүрт ноогдох)
  • 2.5%

Олон улсад танигдсан байдал

  • Тухайн их сургуульд ажиллаж байгаа олон улсын эрдэмтдийн тоог дотоодын эрдэмтэн, судлаачдтай харьцуулсан тоон үзлүүлэлт
  • Тухайн их сургуульд суралцаж байгаа гадаад оюутны тоог дотоодын оюутны тоотой харьцуулсан тоон үзүүлэлт
  • 3%

 

 

 

 

  • 2%

Сургалт - сурах орчин

  • Нэр хүндийн судалгаа (сургалтын талаар)
  • Боловсролын доктор (Нэг багшид ноогдох)
  • Бакалаврын сургалтад элсэгчдийн тоо (нэг багшид ноогдох )
  • Нэг багшид ноогдох орлого
  • Бэлтгэн гаргаж буй бакалавр болон боловсролын докторын тоо
  • 15%

 

  • 6%

 

  • 4.5%

 

  • 2.25%

 

  • 2.25%

Судалгаа-цар хүрээ, орлого, нэр хүнд

  • Нэр хүндийн судалгаа (судалгааны ажлын талаар)
  • Судалгаана ажлын орлого
  • Багш, судлаач нэг бүрт ноогдох өгүүлэлийн тоо
  • Олон нийтийг хамарсан судалгааны ажлын орлого/нийт судалгааны орлого

 

  • 19.5%

 

 

  • 5.25%

 

  • 4.5%

 

 

  • 0.75%

Ишлэл бүтээл- Судалгааны ажлын нөлөө

  • Ишлэл болсон бүтээл
  • 32.5%

 

  1. QS World University Rankings

QS (Quacquarelli Symonds) нь дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбийг ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргахын зэрэгцээ, бүс нутгаар нь эрэмбэлдэг. 2004-2009 оны хооронд Times Higher Education- тэй хамтран ажиллаж байсан. Одоо мэдээллээ бие даан гаргаж байна. QS нь их, дээд сургуулийн эрэмбийг тогтоохдоо үндсэн 5 шалгуур үзүүлэлтийг баримталдаг. QS-ийн нэг давуу тал нь бий болсон мэдээлийн санд түшиглэхээс гадна өөрсдөө судалгаа явуулж зарим мэдээллийг олж авдагаараа бусдаасаа ялгардаг.

  1. Академик үнэлгээ -40%

Тухайн салбарт ажиллаж буй мэргэжил нэгтэй, салбартай хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаачдаас их, дээд сургуулиудын талаар судалгаа авдаг. Тухайн судалгаанд оролцож саналаа өгсөн эрдэмтдийн ерөнхий мэдээлэл (нэрс, эрхэлж буй албан тушаал, бүс нутаг) олон нийтэд ил тод байдаг.

  1. Факультат, оюутны тооны харьцаа -20%

Тухайн факультатын бакалавр, магистр, доктортантурт суралцаж буй оюутны тоо, хэдэн үндсэн багштай талаарх мэдээлэлд анализ хийх энэхүү аргачлал нь олон судалгаанд мэдээллийн эх сурвалж болдог. Нэг багшид ноогдох оюутны тооны харьцаа тухайн багшийн ажилдаа хандах байдал, үр дүнтэй ажиллаж чадах эсэх талаарх мэдээллийг өгөх үзүүлэлт болно гэж үздэг.

  1. Ишлэл болсон бүтээлийн факультатад ноогдох хэмжээ -20%

QS нь 2004-2009 оны хооронд ишлэл болсон бүтээлийн талаарх мэдээллийг Thomson Reuthers- ийн мэдээллийн баазад түшиглэж байсан бол сүүлийн жилүүдэд Scopus болон Elsiver мэдээллийг ашиглаж байна. Энэхүү арга нь сүүлийн таван жилд ишлэл болж байгаа бүтээлийн тоог нийт ажиллаж байгаа багш, эрдэмтдийн тоонд хуваадаг байна.

  1. Ажил олгогчийн үнэлгээ -10%

Төгсөгчдийг ямар байгууллага, ямар шалгуурын үндсэн дээр ажилд авч байгаад хийдэг судалгаа. Энэ нь академик үнэлгээний аргачлалтай нэгэн адил ажил олгогч нарыг судалгаанд хамруулснаар мэдээллийг олж авдаг.

  1. Гадаад харилцаа -10%

Тухайн их, дээд сургуулийн олон улсад хэрхэн нээлттэй болсон байгаад дүгнэлт хийдэг. Өөрөөр хэлбэл багш, эрдэмтдийн хэдэн хувийг олон улсын эрдэмтэн судлаачид эзэлж байна, хэдэн орны оюутан суралцаж байгаа зэрэг мэдээлэлд анализ хийдэг байна.

ARWU, Times Higher Education, QS нь дэлхийн их, дээд сургуулиудыг эрэмбэлэх асуудлын хүрээнд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчдийн багууд юм.

Их, дээд сургуулиудыг эрэмбэлэх асуудлыг тойрсон шүүмжлэл

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг хэн, хэрхэн эрэмбэлдэг талаар бид авч үзлээ. Шинжээчдийн баг өөрсдийн боловсруулсан шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд шилдэг их, дээд сургуулиудын эрэмбийг гаргаж түүнийгээ олон нийтэд танилцуулж байгаа нь нэг талаас дэлхийн олон их, сургуулиудын талаарх мэдээллийг нэг дороос авч болох боломжийг хэрэглэгчдэд олгох, өөрсдийн сургуулийг хэрхэн эрэмбэлэгдэж байгааг анхаарч цаашдаа хэрхэн ажиллах талаарх стратеги боловсруулах талаар их сургуулиудын удирдлагад санаа өгөх, бодлого боловсруулагчид болон засгийн газруудад аль сургуулийн судалгаанд санхүүгийн дэмжлэг олгох талаар шийдвэр гаргах зэргээр нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэх болжээ. Гэвч их, дээд сургуулиудыг эрэмбэлж буй асуудал, хэрэглэж буй аргачлалын талаар судлаачид өөрсдийн байр суурийг илэрхийлж, шүүмжлэх нь олонтой.

Мэдээлэл олж авах ба боловсруулах үйл явцын талаар

Их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоож байгаа үндсэн гурван эх сурвалжийн тухай бид авч үзсэн. Тэдгээр нь өөр хоорондоо ялгаатай шалгуур үзүүлэлтийг баримталж байна. Шалгуур үзүүлэлтэд ашиглаж байгаа мэдээ, баримтыг тухайн их, дээд сургуулиудтай харьцаж авахаас илүү хөндлөнгийн байгууллагаас мөн томоохон агентлагуудын мэдээллийн баазад байгаа баримтад тулгуурлаж анализ хийж байна. Энэ нь судлаачдын зүгээс дараах дүгнэлтийг хийхэд хүргэж байгаа юм. Их, дээд сургуулиудыг эрэмбэлэх үйл явц нь оролт (элсэгчид, багш, эрдэмтдийн тоо), гаралт (шалгалтын оноо, төгсөгчид, судалгааны ажлын үр дүн) илүү анхаарч явц (сурах орчин, судалгааны ажлын болон хөгжлийн явц, шинэчлэл) болон үр дүнд (оюутны чадвар, чадамж, хөдөлмөрийн зах зээл дээр эзэлж буй байр суурь) зэргийг төдийлөн анхаарахгүй байна. Тиймээс эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн оновчтой, үр дүнтэй болгох талаар судлаачид, шинжээчид анхаарал хандуулж, асуудал дэвшүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.

Ишлэл болсон бүтээлийн талаар

Их, дээд сургуулийг үнэлэх чухал үзүүлэлтүүдийн нэг бол тухайн сургуулийн эрдэмтдийн бүтээл, судалгааны ажил билээ. Энэ ч утгаараа дээрх эх сурвалжуудын шалгуур үзүүлэлтэнд ишлэл болж буй бүтээлийн эзлэх хувь өндөр байдаг. Гэвч одоогийн байдлаар энэ нь зөвхөн англи хэлээр бичигдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажилд анализ хийх төдий байгааг олон судлаачид шүүмжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл олон арван эрдэмтдийн эх хэлээрээ бичсэн судалгааны ажил огт үнэлэгдэхгүй байгаа юм. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар одоогоор шийдэлд хүрээгүй байна.

Эдийн засгийн нөлөөлөл

Улс орнуудын эдийн засгийн байдал тухайн улсын их, дээд сургуулиудын сургалт, судалгаанд шууд нөлөөлдөг. Хөгжиж буй орнуудын их, дээд сургуулиудын сургалтад хэрэглэгдэж буй техник, технологи, судалгаанд зарцуулах хөрөнгө зэргээрээ хөгжингүй орнуудын их сургуулиудтай өрсөлдөхөд асар ялгаатай байх нь ойлгомжтой. Тийм ч учраас дэлхийн шилдэг их сргуулиудын жагсаалтад АНУ, Их Британийн их сургуулиуд өндөр хувь эзэлж байгаа юм.

Түүнчлэн эдийн засгийн байдал нь тухайн их сургуулийн олон улсад нээлттэй байх, олон улсын эрдэмтэдтэй хамтран ажиллах, гадаад оюутнуудыг сургах зэрэг асуудалд шууд нөлөөлөх хүчин зүйл болно. Гадаадын нэртэй эрдэмтэд, судлаачдыг урьж ажиллуулах бололцоо хөгжиж буй орнуудын их сургуулиудад туйлын бага, түүнчлэн тэтгэлэгт хөтөлбөр, оюутан солилцоо зэрэг гадаад оюутнуудын анхаарлыг татах бололцоо ховор тул оюутнууд хөгжилтэй орны их сургуулиудыг сонгон суралцдаг. Харин эдийн засгийн чадамжтай улс орон эдгээр асуудлыг төвөггүй зохицуулж чадаж байгааг Япон улсын жишээнээс харж болно.

Япон улс дээд боловсролын салбартаа шинэчлэл хийх, улмаар дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд багтах талаар олон арга хэмжээ авч ажиллаж байгаагийн нэг нь гадаад оюутны тоог 2020 гэхэд 300,000 хүргэх зорилт тавьжээ. Үүний тулд тэтгэлэгт хөтөлбөр зарлаж гадаад оюутнуудынхаа тоог нэмж байгаа юм.