Алла Пугачёвагийн зээ хүү Никита Пресняков хамгийн тансагт тооцогдох хуримыг хийлээ

Энэ сарын 27-нд Владимир Пресняков, Кристина Орбакайте нарын хүү Никита Пресняков сүйт бүсгүй Алёна Красноватайгаа 3 жил үерхсэний эцэст хуримаа хийлээ. Хуримын ёслол Москва хотын ойролцоох "Жаворонки" тосгонд далайцтай, "дээд зэрэглэлийн" болсон бөгөөд заал тэр чигээрээ цэцгэнд умбаж, зочидод десертэнд гурван давхар сүрдэм том бялуу өгжээ. Тусгайлан хуримын ёслолдоо зориулж залуу хосууд маань өөрсдийн нэрийн сүрчигийг гаргаж мөн нүд хужирлам, сонирхолтой бүжиг бүжиглэжээ.

Сүйт бүсгүйн хуримын даашинз дутахгүй анхаарал татам байв. Тэрээр хоёр янзын даашинз өмссөн бөгөөд эхнийх нь пөмбөгөр том хормойтой, цэцгэн хээтэй классик маягийн даашинз байсан бол нөгөө нь А хэлбэрийн хагас гэрэлтдэг торон даашинз байлаа.

Залуу хосын хуримд хамгийн ойр дотны хүмүүсээс гадна Оросын шоу-бизнесийн нөлөө бүхий эрхмүүд уригдсан бөгөөд тэдгээрээс дурьдвал: Никитагийн эмээ Алла Пугачёва түүний нөхөр Максим Галкин, экс нөхөр Филипп Киркоров, Наталья Подольская (Никитагийн аавын одоогийн эхнэр), Александр Буйнов (алдарт дуучин, ардын жүжигчин), Валентин Юдашкин (нэрт дизайнер) гэр бүлийн хамт, Дмитрий Колдун (дуучин) зэрэг байлаа.

Никита Пресняков, Алёна Краснова нар бие биенээ бүр багаасаа мэдэх боловч (тэд зуслангийн хөршүүд) дөнгөж 2014 оноос буюу Алёнаг 17-н нас хүрэхэд үерхэж эхэлжээ. Сүйт бүсгүй Алёнагийн талаарх мэдээлэл тийм ч түгээмэл биш боловч түүний аав нь томоохон бизнесмэн байдаг байна. 
Одоо хосууд маань Никитагийн бага нас өнгөрсөн Малые Бережки тосгон дахь Алла Пугачёвагийн хувийн харшид амьдарч байгаа ч эх сурвалжуудын мэдээлж буйгаар эмээ нь тэдний хуримын бэлгэнд Москва хотын төвд орон сууц бэлэглэсэн ажээ.

Эх сурвалж: glamour.ru