Увсад 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөжээ

Өчигдөр 13.27 цагийн орчимд   Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Оорог” гэх газар 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт Тариалан сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т/Ө.49048/00//, У.92003/00// солбилцолд болсныг  Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлж байна. Сум орон нутгийн удирдлагын зүгээс мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас иргэдэд учирсан хохирол байхгүй аж.