Саку хотын хүүхдүүд зочиллоо

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг Японы Нагано мужийн Саку хоттой эгч дүүсийн найрамдалт харилцаатай.  Тэгвэл хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд солилцооны хөтөлбөрт хамрагдсан Саку хотын хүүхдүүд, албаны хүмүүсийн хамт энэ сарын 1-6 ны өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт зочилжээ.

Хүүхдүүдийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд болон холбогдох хүмүүс хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр хүүхдүүд Саку хотынхоо талаар танилцуулга бэлтгэж ирснээ сонирхуулжээ. Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагаатай танилцсан байна.