Нууц захиалагч ба О.Содбилэгийн сонин пост!

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хуралдаан  Улсын дээд шүүхэд болж,  Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноосон билээ. Хоёр шатны шүүхээс  24-25 жилийн ял сонсоод байсан тэд Хяналтын шатны шүүх хуралдааны дараа ялын хэмжээгээ бууруулсан ч, хэргийн захиалагч хэн бэ? гэдэг асуултын хариулт тодорхой болоогүй цагт, С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шийдэгдлээ гэж үзэж болохгүй гэсэн хандлага нийгэмд давамгайлж байгаа юм.

Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Ямартай ч гэмтнүүдийг мөрдөгч, тусгай албад, прокурорынхон олон арван жилийн нөр их ажлын үр дүнд олж илрүүлж, шийтгэж чаджээ гэдэгт итгэж байна. Хэргийн "захиалагч", "нууц" гээд олон нэхэл шаардсан асуулт олон хүнд байгаа болов уу. Надад ч байна. Мөрдөн байцаалт, шүүхэд буй ямар ч хэрэг, тэр дундаа "нууц" хавтаст хэрэгтэй танилцах эрх, боломж бусдын нэгэн адил надад байхгүй. Байх ч ёсгүй. Тэр утгаараа энэ хэргийн талаар олон эргэлзээ, асуулт, таамаглал надад байдаг. Юуны өмнө тэр захиалагч хэн бэ, яагаад тэр олдохгүй, шалгадаггүй юм бол гэх асуулт?!” хэмээн бичсэн байсан.

Тэрчлэн өнгөрсөн хугацаанд уг хэрэгтэй холбоотойгоо гарч байсан мэдээллүүдэд ч эргэн анхаарал хандуулах л ёстой болов уу. Хэргийн цорын ганц гэрч гэгдэж байсан ч, эцэстээ гэрч биш болж хувирсан Б.Булганыг баривчилж хорьсны дараа, сонгуулиас зургаан сарын өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 11-нд О.Содбилэг гишүүн өөрийн фэйсбүүк хуудаснаа анхаарал татсан зүйлийг бичиж байлаа.

Тэр юу өгүүлж байсныг сошиал хуудаснаа нийтэлж байсан пост хэлбэрээр нь энд хавсаргав.

О.Содбилэг гишүүний эл постоос харахад түүний аав Ш.Отгонбилэгийг С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулах гэж буйг нөлөө бүхий хүн түүнд хэлжээ гэж ойлгогдож буй. Гэхдээ О.Содбилэг гишүүн ийм утгатай зүйл бичиж нийтэлснээсээ хойш, дахин уг асуудлаар тоймтой зүйл яриагүй. Тэрчлэн О.Содбилэгт аавыг нь хэлмэгдүүлэх гэж байна гэх мэдээллийг хэн өгсөн бэ? Тийм мэдээлэл өгсөн нь нөхцөл байдлыг хэрхэн өөрчилсөн байж болох вэ гэхчлэн анхаарал татсан асуудлууд бий.

Эх сурвалж: Hunnu.mn

 

 

 

 

 

 

  • Zochin
    (202.9.40.23)
    Ugaasaa l zahialagch ni hen be gedeg ni anhnaasaa l ilerhii baisan shuu dee.
    2017-08-15T11:41:03Z
  • Jagaa
    (103.57.94.133)
    Sho.xulgaich.n.unen.sh.dee.bas.aluurchin.
    2017-08-10T12:35:14Z