Ерөнхийлөгч шууд ярилцлагад орно

Ерөнхийлөгч Х.Баттулга тангарагаа өргөж, ажилдаа ханцуй шамласнаас хойш 1 сарын хугацаа өнгөрөөд буй. Тэгвэл Ерөнхийлөгч маргааш буюу 10-ны өдөр МҮОНРТ-ийн шууд ярилцлагад орохоор болжээ. Ерөнхийлөгч болсноосоо хойш хэвлэл мэдээлэлд албан ёсны яриа өгөөгүй тэрбээр олон нийтийн статустай МҮОНРТ-д анх ярилцлаганд орох нь ээ. Шууд ярилцлага учраас иргэд нэвтрүүлгийн үеэр холбогдож, асуулт асууж, хариулт авах боломжтой юм байна.

Эх сурвалж: Hunnu.mn