С.Баяр нутаг буцах нь тодорхой боллоо

Элчин сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд өгсөн гэгдэж буй тухай манай сайт өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Гадаад Харилцааны Яам уг мэдээллийг өнөөдөр бататгаад байна. С.Баяр салбарын яаманд өнгөрөгч 7 дугаар сарын 22-ны өдөр хандаж хүсэлт гаргасан юм байна. Тэрбээр  "Элчин сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу намайг эгүүлэн татах асуудлыг шийдэж өгнө үү" хэмээн хандсан юм байна.

Түүний эл хүсэлтийг Засгийн газар хэлэлцээд, Ерөнхийлөгчид шийдвэрээ өргөн барих ёстой.

Тэгэхээр С.Баяр нэгэнтээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул, элчингээр ажиллахгүй гэж буй тул засаг түүний хүсэлтийг биелүүлэх ёстой болж байна. Түүнийг эгүүлэн татах тухай шийдвэрийг Ерөнхийлөгч хүлээн авах нь тодорхой. За тэгээд уг асуудлыг чуулганаар хэлэлцүүлэх ёстой. Нэгэнтээ С.Баяр элчингээр суух хүсэлгүй байгаа тул түүний  Монгол руугаа буцах хүсэлтийг 65-ын бүлэг хүлээн авахаас өөр аргагүй юм.

Эх сурвалж: Hunnu.mn

  • (73.221.181.240)
    Ireheer n' taazaar av
    2017-08-09T22:45:24Z