С.Кендрикс дэлхийн аварга боллоо

Тулгууртай харайлтын эрэгтэйчүүдийн шигшээ уралдаан боллоо. Энэ удаагийн Риогийн Олимпийн хүрэл медальт АНУ-ын С.Кендрикс 5.95 м-н өндөр дээгүүр харайж Дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. Тэрээр 5.95 м-н захиалгаа 3 дахь оролдлогоороо амжилттай давсан. Ингээд тэр 6.01 м-н захиалга өгсөн ч хараахан гүйцэтгэж чадаагүй. Харин түүний араас Польшийн П.Лисек 5.89 м-н дээгүүр эхний оролдлогоороо давсан тул мөнгөн медаль хүртсэн бол Р.Лавиллени 2 дахь оролдлогоороо 5.89 м-н дээгүүр харайж хүрэл медаль хүртжээ. Олимпийн аварга Р.Лавиллени 5 удаа ДАШТ-нд оролцохдоо алтан медаль хүртэж чадаагүй л байна.

  1. С.Кендрикс (АНУ) – 5.95 м

  2. П.Лисек (Польш) – 5.89 м

  3. Р.Лавиллени (Франц) – 5.89 м

 

Б.Санчир