Үүл баатар юу хийчихээ вэ?

Сүүлийн өдрүүдийн анхаарал татсан гол сэдвүүдийн нэг нь Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны тухай байгаа билээ. Сонирхолтой нь, уг гудамжинд “Битлз”-ийн хөшөөг барьсан Үүл баатар маань өөрөө Хотын дарга байхдаа УИХ-ын сонгуулийн өмнө яаран захирамж гаргаж фонтаны газрыг зарсан асуудал нь дуулиан дагуулж байна.

Монголын Архитекторуудын Эвлэлээс мэдэгдэл гаргахдаа “Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл 2016 оны 6 дугаар сарын 20 -ны өдөр А/501 тоот захирамж гарган уг гудамжинд "Автомашингүй гудамж" төслийн хүрээнд газар доорхи худалдаа үйлчилгээний 2 давхар байгууламж барихаар 17000 кв.м газрыг олгосон байна. Үүнээс үүдэн оршин суугчид, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хотын түүхэн гудамжны өнгө үзэмж, зориулалтыг өөрчлөх, нийслэлийн иргэдийн өмчийг луйвардах ажил эхэлсэнд харамсаж байна.

Нийслэлийг 2012-2016 онд удирдсан дарга нар Улаанбаатар хотын архитектурын дурсгалт байгууламж, хөшөө дурсгал, улс орны түүхийг хадгалсан түүхэн барилгуудыг устгах, газрыг нь өндөр үнээр худалдах ажлыг эрчимжүүлж, эцэст нь түүхт гудамжаар нь устгах, соёлт хүн төрөлхтөнд баймааргүй балмад үйл ажиллагааг зохион байгуулсаныг Монголын архитекторууд эрс эсэргүүцэж, энэ балмад, зальт үйл ажиллагааг нэн даруй зогсоож, иргэд оршин суугчдын эсэргүүцлийг хүлээн авч, НЗД-ын А/501 тоот захирамжийг хүчингүй болгон,уг гудамжийг яаралтай сэргээн засаж, хуучин өнгө төрхийг нь сайжруулах шийдвэр гаргахыг Та бүгдээс шаардаж байна” гэсэн байгаа юм.

Үүл баатрын тухайд одоогоор уг асуудалд тоймтой хариу өгөөгүй байгаа юм.

Эх сурвалж: Hunnu.mn