Хотын гудамж, талбайн өнгө үзэмжийг улам сайжруулах хэрэгтэй

 

Нөхцөл байдал 1960 онтой харьцуулахад өөр болсон. Нийслэл хотын зөвхөн хүн ам л гэхэд 3-4 дахин нэмэгдсэн байна. Гадаад дотоодын жуулчдын тоо ч мөн тухайн үетэй харьцуулахад их нэмэгдсэн. Нийслэл Улаанбаатар хот 1.5 сая орчим хүн амтай их хот болсон тул урдаа барих ганц хоёр гудамжуудтай болох зайлшгүй шаардлага байгаа юм. Энэхүү төсөл нь НЗД-аар Э.Бат-Үүл ажиллаж байх үед анхны төсөөлөл нь гарч ирээд, төсөөллийг баяжуулсан "Шөнийн гэрэлт гудамж" төслийн хүрээнд НЗД С.Батболдын үед хэрэгжиж эхлэж байгаа юм. Дэлхийн томоохон хотуудын ийнхүү олон нийтийг татах гудамжууд байдаг. Тэр гудамжууд өөрсдөө аяндаа бий болдог биш юм.

БНСУ-ын Мёндун гэхэд үе шатлалтайгаар автомашингүй гудамж болсон. Өдгөө тэнд дэлхийн өнцөг бүрээс гадаадын жуулчид ирж эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа.

Бид Улаан Үд, Эрээн шиг жижиг хотод амьдраагүй. Бид Монгол Улсын амин зүрх нийслэл Улаанбаатарт амьдарч байгаа. Өнгө үзэмжээ хадгалах нэрээр энэ чигээрээ байгаад байж болохгүй юм. Түүх, дурсгал яригдах байгууламжуудыг бүгдийг нь хадгалж үлдээж, ус нь олигтой ч гардаггүй фантан зэргийг улам сайжруулан засварлах ажил явагдаж байгаа гэнэ (УИД-ээс Цирк хоорондын фантантай гудамж). Гандантэгчилэн хийдийн ойролцоох бүсийг түүх соёлын өвийг хадгалсан тусгай бүс боогож хөржүүлж байгаа. Эдгээр төслүүд нь нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгох НЗД-ын 2016-2020 онуудад хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажлууд юм. Хуучнаар Ажилчны районы 19-р хорооллын дунд голын эрэг хэсгийг засварлана гэвэл нийслэлчүүд дэмжинэ. 

Багадаа далан булаацалдаж байсан тэрүүхэн хэсгийг сайхан гоё болгоод өгвөл хэн ч бухимдахгүй. Түүх өгүүлж хойш харах бус хөгжлийн төлөө урагшаа тэмүүлэх хэрэгтэй.

Зураг: БНСУ-ын Мёндун гудамж, Чонгечон гол