“Шивээ-Овоо”-гийн хувьцаа  тэргүүллээ

Өчигдөр Монголын хөрөнгийн биржийн арилжааны хоёрдогч зах зээл дээр  530570 ширхэг үнэт цаас 1,11 тэрбум төгрөгөөр арилжаалагдаж, хөрөнгө оруулагчдын хооронд 96 удаагийн хэлцэл болжээ.

 Тухайлбал, Засгийн газрын 1100 ширхэг  бонд 117,7 сая төгрөгөөр арилжаалагдаж,  22  ХК-ийн 529460 ширхэг хувьцаа 996,48 сая төгрөгөөр зарагдсан аж. Арилжааны нэгдүгээр ангилалд 4 ъомпанийн 32925 ширхэг хувьцаа 14,55 сая төгрөгөөр,  хоёрдугаар ангилалд 18 компанийн 496535 ширхэг хувьцаа 981,93 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

  Энэ үеэр Шивээ-Овоо ХК-ийн 462500 ширхэг  хувьцаа 928,14 сая төгрөгөөр арилжаалагдаж, тоо ширхэг болон үнийн дүнгээр тэргүүлжээ. Ингэснээр уул уурхайн салбарын хувьцааны арилжаа тоо ширхэгийн 89 хувийг, үнийн дүнгийн 97 хувийг бүрдүүлсэн байна.

Түүнчлэн 7 компанийн хувьцаа өсч, 11 хувьцааны ханш унасан байна.  Тухайлбал Тавантолгой компанийн хувьцааны ханш 5,4 хувиар өссөн байна.