Уулзвар хаагдаж нийтийн тээврийн чиглэл түр хугацаанд өөрчлөгдөнө

Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд өнөөдөр 23:30 цагаас 13-ны өдрийн 07:00 цагийн хооронд үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хаана.

Иймд тус гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

  1. Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”
  2. Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
  3. Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”
  4. Ч:20а “Баянхошуу-3,4-р хороолол-Өнөр хороолол-Геологийн төв лаборатори”,
  5. Ч:20б “Баянхошуу-Геологийн төв лаборатори-Өнөр хороолол-3,4-р хороолол”
  6. Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
  7. Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст”
  8. Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
  9. Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”
  10. Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал”
  11. Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”
  12. Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлүүд Москвагийн гудамжаар

Хүнсчдийн гудамж-Толгойтын гудамжаар үйлчилнэ.

Эх сурвалж: НТГ