Тарваган тахлын халдвар 1-6 хоногт илэрдэг

Тарваган тахал өвчний идэвхжилийн улиралчилал эхэлж байгаатай холбогдуулан иргэд тарваганы түүхий мах, эд эрхтэнтэй хавьтахдаа анхаарал болгоомжтой хандах, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй, тарваганы бөөс, бүүрэгт хазуулахгүй байх, Нийслэл хот руу түүхий тарваганы мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.

Хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахшаардлагатайг анхааруулж байна.

Эх сурвалж: НЭМГ