"Хаан хүнс" дээд лигийн багийн хаалганд гоол орууллаа

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн баг “Дэрэн” “Холбооны цом” тэмцээний хоёр дугаар шатанд учраа таарсан “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн баг “Хаан хүнс”-ийг өөрсдийн талбай болох төв цэнгэлдэх хүрээлэнд хүлээн авч тоглолоо.

Өнгөрсөн жил анх удаа “Холбоон цом”-ын мөнгөн медалийг хүртсэн “Дэрэн” өнөөдөр үндсэн бүрэлдэхүүнээ тоглуулаагүй ч илт давуу хожив. “Дэрэн” багийн ахлагчийн туузтай тоглолтыг эхлүүлсэн Монгол улсын залуучуудын шигшээ багийн тоглогч М.Жансерик 33’, 56’, 47’ минутад гоол оруулан, хэттрик толилууллаа.

Түүнээс гадна “Дэрэн” багийн довтлогчид болох А.Тэмүүжин /8’, 28’/, Давид Гандилиан /23’, 64’/ Ц.Төмөр-Очир /82’/ нар өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан. Харин өрсөлдөгч баг “Хаан хүнс”-ээс Д.Тэмүүлэн 58 дахь минутад багийнхаа нэр төрийн гоолыг оруулснаар үндсэн цаг 8:1-ээр өндөрлөлөө. “Хаан хүнс” клуб тус тоглолтод нэгэн эерэг үзүүлэлт үзүүлсэн нь энэ жилийн “Холбооны цом”-д, нэгдүгээр лигийн багуудаас дээд лигийн багийн хаалганд гоол оруулсан анхны баг болсон юм.

 

Эх сурвалж: МХБХ