Английн шүүгч ижил хүйстэн гэдгээ зарлав

Хөлбөмбөгт ижил хүйстнүүд байдаг ч гэсэн далд тул тэднийг мэдэх хүн тун ховор. Тэгвэл Английн хөлбөмбөгийн шүүгч 32 настай Райан Аткин өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлажээ. Райан Хөлбөмбөгийн лигийн түвшний шүүгч бөгөөд Хойд болон Өмнөд бүсийн үндэсний лигт шүүгчээр ажилладаг юм байна.

“Эхэндээ би мэдэгдлийг маань фанатууд хэрхэн хүлээн авах бол гэж сандарч байлаа. Гэвч миний төсөөлснөөс хавьгүй эергээр хүмүүс хүлээн авч байна. Нийгмийн сүлжээнд бол ижил хүйстнүүдийг чичилсэн, гоочилсон хэвээр. Ижил хүйстнүүд спортод чамгүй бий гэдгийг бид улам дэлгэн харуулах ёстойгоос нууж, амиа хаацайлах ёсгүй” гэж Аткин мэдэгдсэн байна.

Р.Гэгээ