Э.Бат-Үүл: Ийм аюулыг Ерөнхийлөгч ойлгох хэрэгтэй

Хотын дарга асан Э.Бат-Үүл ихэд бухимдалтай байгаа бололтой. Учир нь тэрбээр өөрийн твиттер хуудаснаа анхаарал татсан жиргээнүүдийг дэлгэх болов. Тэрбээр “Их дэлгүүр,Циркийг холбосон өргөн чөлөөнд миний нэрийг барьсан хууль бус үйлдэл явагдаж байна шүү! Зүүнбүрэнгээс твитэж байна.

Лаларууд намайг газрын наймаачин авилгач мэтээр уйгагүй мянгантаа гүжирдэж байгаа.Би Энхболд шиг газраар амьдардаг арчаагүй жижиг хүн биш” хэмээсэн байна

За мөн Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНРТ-ээр ярилцлага өгсний дараа “Төрөөс төрсөн тэрбумтанаа зогсоож чадахгүй байснаа армиас төрсөн тэрбумтнаа дийлэхээ болино.Цэргийн эрхтнүүд бизнэсээ хамгаалж юу ч хийнэ.

Бүтээн байгуулалтыг армиар хийлгэвэл хувийн хэвшил иргэд ажлын байр бизнэсээ алдана.Анги нэгтгэлүүдийн хооронд тэндэрийн зодоон болно.

Хунтийн төр чөлөөт э/з,ардчиллыг устгана. Ийм аюулыг Ерөнхийлөгч ойлгох хэрэгтэй. Баттулга арай генералуудыг уруу татаж дарангуйлал тогтоохгүй.

Армийг бүтээн байгуулалтын "компани" болговол цэргийн э/з-ийн тогтолцоонд шилжинэ. Ийм э/з-ийн тогтолцоо нь хунтийн хэлбэрийн төр тогтооно” хэмээн жиргэжээ.