АН, МАН-ын ах дүү хоёрын адилхан жиргээ!

Сонгууль болохоор хоёр намд хуваагдчихдаг ах дүү, амраг садангууд Монголд цөөнгүй бий. Тухайлбал, сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ах дүүс болох “Herо”-гийн Б.Баатар, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар хэн хэний талд ажиллаж байсныг хэн хүнгүй л мэдэж буй байх. Тэгвэл сонгууль ч дуусч ах дүүсийн жиргээ адилхан болоод иржээ.

Л.Оюун-Эрдэнэ “Бизнесийнхэн байтугай, УИХ-ын гишүүд өрөөндөө ажил ярьж, утсаар харилцаж чадахгүй хууль бусаар тагнаж, мөрдсөн энэ цаг өөрчлөгдөх ёстой!” гэсэн бол “Herо”-гийн Б.Баатар “Нээрээ монголд бизнес улс төрийнхөн утсаараа ажил ярихаасаа айдаг! 1 бол нөгөөдүүл хууль бусаар тагнадаг! үгүй бол тэд хууль бус юм ярьдаг:)” хэмээсэн байна.