Монгол охид “little Miss United World” дэлхийн миссийн тэмцээнд оролцоно

“Дэлхийн Монгол гүнж мисс” ТББ-аас санаачлан 5-15 насны охидын “little Miss United World” дэлхийн миссийн тэмцээнийг өнгөрсөн 2 жилд амжилттай зохион байгуулсан. 3 дахь жил буюу 2017 оны тэмцээн 9 дүгээр сарын 24-нөөс 30-ны өдрийн хооронд Грек улсад болно. Мисс, модель ангилалд дэлхийн 60 гаруй орны охидтой эх орноо төлөөлөн өрсөлдөх охидыг телевизийн уралдаант нэвтрүүлгээр сонгон шалгаруулах гэж байна.

“little Miss United World” хүүхдийн дэлхийн миссийн тэмцээний монгол улс дахь албан ёсны эрхийг эзэмшигч “Дэлхийн Монгол гүнж мисс” ТББ-ийн тэргүүн Ч.Энхжаргал нь тус тэмцээний шүүгч ажилладаг юм. Тиймээс ч монгол охидод хүүхдийн дэлхийн миссийн титмийг авах боломж ойрхон гэж хэлж болно.


Тус тэмцээний монгол дахь шалгаруулалтанд Мисс, модель болох сонирхолтой 5-15 насны бүх охид оролцох эрхтэй. Учир нь хүүхдүүдийг бүрэг ичимхий, амжилтанд хүрэхгүй гэж амжилтаас бултуулах биш өөрийгөө нээж, хөгжүүлэх боломжийг нээж өгөх зорилготой юм байна. Тийм ч учраас тэмцээний албан ёсны пэйж хуудсанд оролцогчдын фото зургийг нийтэлж, хамгийн их лайк, шэйр цуглуулсан нэг оролцогчийг 2 дугаар шатны шалгаруулалтанд шууд тэнцүүлнэ.

Дэлхийн тэмцээнд оролцсон 5-15 миссүүдэд телевиз, дэлгэцийн салбарт өөрсдийгөө сорих боломж нээгдэж, кино, клип, рекламанд тоглон олон орны охидтой үерхэн үе тэнгийнхнээсээ байнга суралцан амжилтаа ахиулж байгаа юм.

Эхний шатны шалгаруулалт 8 дугаар сарын 28-ны өдөр болох бөгөөд авьяас, загварын алхааны аль нэгийг оролцогчид өөрсдөө сонгоно.

Сүүлийн шат буюу 2 дугаар шатны шалгаруулалт 9 дүгээр сарын 2-нд болно. Сүүлийн шатны шилдэг оролцогчдод загварын алхааны хичээл, хувь хүнийг хөгжүүлэх сургалтуудад хамруулж, хүмүүнлэгийн ажил хийнэ. Бүртгэл 08-р сарын 27-ны өдрийг дуустал TV8 телевизийн байранд явагдана.

hunnu.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна