Ука "Don't stop" шинэ клип

Дуучин Ука бие даасан дөрөв дэх цомогныхоо DJ ZAYA-тай хамтарсан "Don't stop" хэмээх хип хоп хэмнэлтэй шинэ дууныхаа клипийг цацлаа.

Дууны үгийг Quiza бичсэн бол хөгжмийг Ocean Grey студийнхэн хийжээ.

Шинэ хэмнэл, өнгө, загварыг уран бүтээлдээ байнга ирэлхийлж байдаг түүний хувьд бас нэгэн монгол дээлийг трэнд болгохоор шийдсэн байна. 

Дуучин Укагийн өмссөн дээл хуучны өнгө аястай ч өнөө цагт бас нэгэн өөрчлөлтийг авчрах нь дамжиггүй.