AQUILA: Тойгны шөлний тостой гайхамшигт бүтээгдэхүүн

Монголчууд өвөг дээдсээс улбаалан өнө эртнээс өнөө цагийг хүртэл ясны шөлийг бүх насны хүний хий ядаргаа тайлах, тамир тэнхээ оруулах, аливаа өвчнийг эдгээх зорилгоор тан, эмийн ургамалтай хослуулан хэрэглэсээр ирсэн. Тэр тусмаа амаржсан хөхүүл эхчүүд төрсний дараа маш их ядарч сульдаж ус их хэмжээгээр унах шингэрэх, хумс, шүд хэврэгших, арьс зарим хэсгээрээ харлах, турах, нойргүйтэх гэх мэт бие организм цаанаасаа л сульдан доройтож хий ядаргаа болох улмаар ядаргаа нь ясандаа орох гэж манай ард түмэн ярьдаг. Үүнийг шийдвэрлэх ухаалаг арга өвөг дээдсээс минь дамжин иржээ. Энэ бол үхрийн тойгны ясны шөл ба түүнээс гарах тос юм.

Цаг цагаар хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцийн хэмнэл, өнгийг даган өнөөгийн Монголчуудын амьдралын хэв маяг илүү хялбаршиж байгаа ч үүнийгээ дагаад элдэв өвчлөл, эмгэг, стресс, ядаргаанд автаж байна.

Эртнээс өвөг дээдсийнхээ хэрэглэж ирсэн эрүүл мэндэд тустай аргыг энэ цагийн хялбаршиж буй амьдралдаа хэрэглэх боломжтой болгосон нэгэн гайхамшигт бүтээгдэхүүнийг “Шинэ бүтээгдэхүүн” буландаа танилцуулж байна.

AQUILA буюу БҮРГЭД хэмээх энэ бүтээгдэхүүнийг тойгны шөлний тосоор бүтээх бөгөөд Монгол орны байгалийн цэвэр түүхий эдийн орцтой, эрүүл мэндийн гоо сайхны 100% органик бүтээгдэхүүн юм.

Л.Ганхараа гэх энэ бүсгүй өөрийн болон хүүхдүүдийнхээ харшил, үе мөчний өвчинг анагаахаар ардын анагаах ухаанаас улбаалан тойгны шөлний тосыг хэрэглэдэг байжээ. Тэрээр удаан бодож илүү хялбараар бас хүртээмжтэй байдлаар энэ тосыг хэрхэн хэрэглэх тухай бас олон хүмүүст хэрэглүүлэхийн тулд 2016 онд тойгны шөлний тостой ванны бөмбөлөг хийж эхэлжээ.

Түүний энэхүү бүтээгдэхүүн Монгол Улсын Оюуны өмчийн “Ашигтай загвар”-ын гэрчилгээгээр баталгаажин, борлуулалтанд гарч эхэлжээ. Өнөөдөр энэхүү бүтээгдэхүүн олонд танигдсан, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна.

“Aquila” тойгны шөлний тосон бүтээгдэхүүн нь Монголд төдийгүй дэлхийд анхны эрүүл мэнд гоо сайхны бүтээгдэхүүн болоод байна. Анх ванны бөмбөлөгөөс эхлэж байсан энэхүү бүтээгдэхүүний төрөл, хээглээ улам өргөжиж байгаа бөгөөд хөлний дүрлэг, үнэрт лаа, саван зэрэг нэр төрлөөр нэмэгдсээр байна.

ТОЙГНЫ ШӨЛНИЙ ТОСТОЙ ВАННЫ БӨМБӨЛӨГ

Ардын уламжлалт аргыг орчин үеийн бүтээгдэхүүнд шингээж тойгны шөлнөөс гаргаж авсан тосоор хийсэн бүтээгдэхүүн. Тус ванны бөмбөлөгийг хэрэглэснээр таны чангарсан булчингуудыг суллан алжаал тайлах, борлосон хуурайшиттай арьсыг зөөллөх, биеэс хорт бодисыг гадагшлуулах, илүүдэл  өөхийг шатаахаас гадна харшил, архаг ядаргаатай, үе мөч өвддөг хүмүүс хэрэхглэхэд нэн тохиромжтой юм.

Найрлага: Тойгны шөлны тос, хүнсний сода, лимоны хүчил, жамц давс, эрдэнэ шиш, анхилуун үнэрт эфирийн тос.

Хэрэглэх заавар: Ваннаа 40-45 хэмийн халуун бүлээн усаар дүүргээд ванны бөмбөлөгөө хийж 20-25 минут усандаа хэвтэнэ.

Анхаарах зүйлс: Хөхүүл эмэгтэйчүүд, жирэмсний эхэн үе болон даралт ихэсдэг хүмүүс ванны бөмбөлөг хийсэн усанд богино хугацаагаар хэвтэнэ.

ТОЙГНЫ ШӨЛНИЙ ТОСТОЙ ХӨЛИЙН ДҮРЛЭГ

Төвлөрсөн устай орон сууцанд амьдарч байгаа иргэд ванны бөмбөлөгийг тоогтмол хэрэглэж болох ч гэр хороололд амдарч байгаа иргэд хэрэглэхэд хүндрэлтэй. Тиймээс тойгны шөлний тостой хөлний дүрлэгийг бүтээжээ.

Энэхүү бүтээгдэхүүн нь биеэс хорыг гадагшлуулах, нойргүйдлийг багасгах, тархи мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих, ядарсан хөлийг амрааж үе мөчний шархиралтыг бууруулна. Мөн цусны эргэлтийг сайжруулна.

Найрлага: Тойгны шөлны тос, хүнсний сода, лимоны хүчил, епсом давс, сүү, анхилуун үнэрт эфирийн тос.

Хэрэглэх заавар: 40-45 хэмийн халуун бүлээн 3 литр усанд хөлний дүрлэгээхийж 15-20 минут хөлөө дүрнэ.

AQUILA тойгны шөлний тостой бүтээгдэхүүнүүд нь бүгд 100% органик бөгөөд ширхэг бүр нь үйлдвэрлэгчийн гараар бүтээгдэж байгаа юм. 2016 онд БНСУ-ын KOICA байгууллагын дэмжлэгтэй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” гарааны бизнес эрхлэж байгаа эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд өнөөдөр тойгны шөлний тостой бүтээгдэхүүнийг санаачлагч Л.Ганхараа энэ төвөөс бизнесээ эхлүүлээд байна. Түүний санаачилсан энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн хүн бүр байнгын хэрэглэгч болж байгаа тухай тэрээр хэлсэн юм.

AQUILA nature’s beauty

8824-2010, 9603-0696