Д аминдэмийн дутагдал ба СУЛЬДАА гэж юу вэ?

Бие махбодын Д аминдэм, кальци, фосфорын солилцоо хямарч ясны эрдэсжилт багассанаас яс зөөлрөн, хүүхдийн өсөлт хөгжилт хоцрох эмгэгийг сульдаа (рахит) гэнэ.

Манай орны хувьд хоол хүнсний хамааралтай энгийн рахит илүү тохиолддог.

Сульдаа өвчний  гол шалтгаан нь Д аминдэм дутагдал байдаг.

Хүүхдийн өсөлт хурдацтай явагдах үе болох эхний 2 жил, сүүн шүд солигдох 6-8 нас, шилжилтийн насны үе болох 12-14 насанд аминдэмийн хэрэгцээ их байдаг учраас амархан дуталд ордог.

Манай орны хувьд Д аминдэмийн дуталд өртөх нь:     

  • Газарзүйн байршил, улирлын байдал,                                  
  • Агаарын бохирдол, 
  • Эцэг эхийн хүүхэд асрах мэдлэг, дадлага    
  • Жирэмсэн ээжийн эрүүл мэнд,                                                                                               
  • Хүүхдийн хооллолт, хүүхдийн өвчлөл,                                                
  • Хоол хүнс нь Д аминдэмээр баяжигдаагүй                                                       
  • Далайн гаралтай  хоол хүнс хэрэглэдэггүй

Хүүхдэд илрэх шинж тэмдэг:

Өвчний шинж тэмдэг үе шатаасаа хамаарч харилцан адилгүй илэрдэг.

Цочимхой, тайван бус болох, нойронд муудах,                                                                     

Унтах, хөхөө хөхөх,хооллох үедээ хөлрөх,  шээс хурц,исгэлэн үнэртэх,                    

Яс зөөлрөх шинж тэмдэг:                                                        

Гавлын хавтгай яс зөөлөрснөөс хуруугаар дарахад бамбалзах, зулайн ирмэгүүд зөөлөрч хотолзох, хавирганууд зөөлрөх,нуруу бөгтийх, хөл О эсвэл Х хэлбэртэй болох.

Ясны эдийн–гиперплазийн шинж тэмдэг:                                  

 Дух болон дагзны төвгөр томорч толгойн хэлбэр данхар, дөрвөлжин болох, хавирганд сампингийн эрх шиг товруунууд үүсэх, Цээжний хэлбэр өөрчлөгдөж “Гаррисоны ховил” үүсэх,  шувуун, гуталчны цээжтэй болдог.

Ясны эдийн – гипоплазийн шинж тэмдэг:                              

 Зулай хожуу битүүрэх,шүд оройтож ургах, шүдний паалангийн эмгэг илэрдэг.

Оношлогоо:

 Эмнэлзүйн шинж тэмдэгээс гадна цусанд                                

-25(OH)D                                      

 -Кальци,                                      

 -Фосфор,                                     

 -Шүлтлэг фосфотаза,                 

 -PTHтодорхойлж,                       

-Ясны рентген зураг авна

Анхаар: Д аминдэмийг заавал эмчийн зааврын дагуу ууна.