Хотын дарга Оросын  Элчин сайдтай уулзлаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, ОХУ-ын нийслэл Москва хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд түүхт 60 жилийн ойн баярыг тохиолдуулан Москва хотноо айлчлал хийх гэж байгаа юм. Айлчлалтай холбоотойгоор хотын дарга С.Батболд болон ажлын хэсгийнхэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовтой уулзлаа.

Уулзалтын үеэр айлчлалын үеэр зохион байгуулагдах үзэсгэлэн, арга хэмжээнүүдийн талаар болон хоёр хотын цаашдын харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцав. Түүнчлэн Владикавказ хотын Захирагч М.Хадарцевын хүсэлтийн дагуу БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөг Улаанбаатар хотноо босгох ажил эхэлсэн тухай мэдэгдсэн байна.