Хөвсгөлд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Сумын төвөөс хойд зүгт 81 км-т 10.06-ны өдрийн 16:57 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Иргэдийн төлөөлөгчидийн хурлын даргаас тодруулахад тухайн газар нь Хармай багийн “Тэнгисийн-Эх” гэдэг газар хүн нутагладаггүй газар байжээ.