Мессигүй Дэлхийн аварга болох уу?​​​​​​​

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна. Өмнөд Америкийн бүсээс Аргентин улсын шигшээ баг тун хүнд байдалтай болоод байна. Месси тэргүүтэй Аргенти улсын шигшээ баг Перугийн шигшээ багтай тоглож 0-0 харьцаатай тэнцсэн. Ингэснээр Аргентин Өмнөд Америкийн бүсдээ 6-д эрэмбэлэгдэж байна. Өмнөд Америкийн бүсээс эхний 4 баг шууд Дэлхийн аваргын эрхээ авах бол 5-аар шалгарсан баг нь Далайн орнуудын бүсийн Шинэ Зеландын шигшээ багтай нэмэлт тоглолт хийнэ.

Аргентин улсын шигшээ баг урьдчилсан шатны тоглолтондоо хамгийн сүүлд ирэх 3 сарын 24-нд Чилийн шигшээ багийг хожсон. Түүнээс хойш 4 тоглолт хийхдээ ганц ч хожил авч чадаагүй байгаа бөгөөд 3 тэнцэж, 1 хожигдоод байна. Өнгөрсөн 6 сард томилогдсон Х.Сампаоли Аргентин улсын шигшээ багийг удирдан 5 тоглолт хийхдээ 2 хожил, 3 тэнцээ аваад байна. Түүний хувьд Өмнөд Америкийн бүсийн сүүлчийн тойргийн тоглолтондоо Эквадорын шигшээ багийг заавал хожих даалгавартай.

Аргентин улсын шигшээ баг хэсгийн сүүлчийн тоглолтондоо Эквадорын шигшээг заавал хожих, зөрүүлээд Перу улсын шигшээ баг Колумбын шигшээд хожигдсон тохиолдолд бага ч болов боломжоо хадгалж үлдэнэ. Хэрвээ Аргентин, Перу хоёр хоюул сүүлчийн өрсөлдөгч нараа хожсон тохиолдолд Аргентин улсын шигшээ баг дэлхийн аваргыг зорих эрхгүй болно. Ер нь Аргентин улсын шигшээ багийн хувьд тун хүнд байдалтай байгаа. Харин Перугийн шигшээ багийн хувьд одоогийн байдлаар илүү боломжтой байна.

 

Б.Санчир