Зуунд тохиох амжилтын эзэн АЛЕКСАНДР ОВЕЧКИН

Хойд Америкийн ҮХЛ-н мөсөн талбайд өнөөдөр нэгэн шинэ түүх давтагдлаа. ҮХЛ тэртээ 1917 оны 11 сард нээлтээ хийж байсан бөгөөд энэ жил 100 дахь улиралтайгаа золгож байна. Өнгөрсөн 100 жилд тохиох амжилтыг Вашингтон Капиталс багийн Орос хоккейчин А.Овечкин өнөөдөр бүтээлээ. Түүнээс өмнө буюу яг 100 жилийн өмнө Оттава Сенаторс багийн Си Деннени, Монерал Канадиенс багийн Жой Малоне болон Торонто Ариенс багийн Рег Нобле нар улирлын эхний 2 тоглолтонд хет трик хийж байжээ. 

Нэгдсэн Улсын нийслэл хотын баг Вашингтон Капиталс улирлын эхний тоглолтоо уржигдар өглөө Оттава Сенаторс багийн талбайд зочлон 5-4 харьцаатай ялалтаар эхлүүлсэн. Тус тоглолтонд А.Овечкин тоглолтын 3-р үед 3 гоол оруулаад байсан. Тэгвэл Вашинтон Капиталс баг өнөө өглөө улирлын 2 дахь тоглолтоо Монерал Канадиенс багийн эсрэг хийж 6-1 харьцаатай ялалт байгуулсан. Мөн тус тоглолтонд А.Овечкин 4 гоол оруулж багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэсэн Ингэхдээ тэр тоглолтын 1-р үед 3, 2-р үед 1 гоол оруулсан.

Ийнхүү А.Овечкин ҮХЛ-н түүхэнд улирлын нээлтийн 2 тоглолтонд дарааллан ХЭТ ТРИК хийсэн 4 дэх тоглогч болж байна. Энэ бол зуунд ганц тохиож буй амжилт юм. 

  • 2 тоглолт

  • 2 удаа хет трик

  • 7 гоол

 

Б.Санчир