НИТХ-ын шинэ дарга С.Амарсайхантай танилц!

НИТХ-ын даргын санал хураалт хаалттай явагдаж, С.Амарсайхан 52.1 хувиар сонгогджээ. Өөрийг нь нэрээ татаж  хуулиас гадуур үйлдэл хий гэж шахаж байна хэмээн мэдэгдэж байсан тэрбээр ямартай ч дарга боллоо.

НИТХ-ын дарга болсон С.Амарсайханы тухай мэдээллийг хүргэж байна.

Төрсөн он сар өдөр : 1973.06.13

Төгссөн сургууль : 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн.

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Эрх зүйн Магистр зэрэгтэй.

Ажилласан байдал : 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан

2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе

2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер

2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

Гавъяа шагнал : 2012 онд "Алтан гадас" одон

Сонгуульт ажил : 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байна.

Эх сурвалж: Hunnu.mn