Н.Энхбаяр тайлангаа тавих цаг болсон

МАХН-ын Их чуулганыг зарлан хуралдуулах шаардлага үүсээд буй талаар О.Баасанхүү намынхаа гишүүний хамтаар мэдээлэл хийлээ. МАХН сонгуульд дараалан амжилтгүй оролцож буйгаас гадна тус намаас гарч буй шийдвэр гишүүдээ үл хэрэгсэх болсон нь, намын Их чуулганыг хуралдуулах үндсэн хүчин зүйлүүд болоод байна гэлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр тайлангаа тавьж, асуудлаа ярих цаг нь болсон  гэж үзэж байгаа аж.

О.Баасанхүү хэлэхдээ “Намын Их хурал 2 жил тутамд хуралдах ёстой. Намын дүрэмд намын дарга дөрвөөс дээш удаа улиран сонгогдохыг хориглосон. Тийм учраас Н.Энхбаяр дарга намын их чуулганд ажлын тайлангаа тавиад, гишүүдээсээ эрхээ аваад явах эрх нь бий” гэж байна.