80 орчим настай эмэгтэй гэртэйгээ шатаж нас баржээ

 Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Баянзүрх дүүрэгт айлын байшин шатаж, хоёр талын айлруу гал гарч, их хэмжээний хохирол учирсан хэрэг гарсан гэх мэдээлэл байсан. Тэгвэл өнөөдөр дахин нэг харамсалтай мэдээлэл ирж байна.  

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 17-р хороонд гэр шатаж байна гэх дуудлагын дугаа Нийслэлийн гал түймэр унтраах, аврах 34-р ангийн бүрэлдэхүүн ажиллаж, галыг унтраажээ. Галын улмаас 80 орчим насны эмэгтэй хүн галд өртөж нас барсан бөгөөд гал унтраах оролдлого хийсэн 50 гаруй  насны эмэгтэй унаж гараа гэмтээсэн байна.

Гадаа хүйтэрч, галлагааны улирал эхэлсэн тул  иргэд пийшин зуухныхаа аюулгүй байдал, бүрэн бүтэн байдалд сайн анхаарч, өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалах шаардлагатайг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа юм.