У.Хүрэлсүхийн засагт багтах худлаа, үнэн ярьсан САЙД нарын нэрс!

У.Хүрэлсүхийн  удирдах засагт ирэх сайд нарын нэрс ерөнхийдөө тодорхой болоод байна. Хуучин засагт ажиллаж байсан сайд нараас түүний танхимд хүн үлдэхгүй аж. Шинэ ЕС танхимынхаа зарим суудлыг М.Энхболдод найр тавьсан гэх мэдээлэл байсныг дашрамд сануулъя. М.Энхболдын мэдэлд Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Батлан хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яам, мөн Шадар сайдын суудал хамаарч байгаа гэх мэдээлэл бий. Шинэ сайд нарын нэрсийг харахад өмнөх засгийг огцруулахад гарын үсгээ зурсан гишүүд хэд хэд байна. Уг нь тэд сайд болохгүй хэмээцгээж байсан билээ. Тухайлбал, Д.Сарангэрэл, Ц.Даваасүрэн, Д.Сумъяабазар нарын гишүүд сайд болохгүй гэж байсан юм. Гэсэн ч тэдний нэрс хэдийнэ жагсаалтод орчихсон байна. Ингээд сайд нарын нэрсийг танилцуулъя.

Монгол Улсын Шадар сайд- Л.Энх-Амгалан

ЗГХЭГ-ын дарга - Г.Занданшатар

 Гадаад харилцааны сайд- Д.Цогтбаатар

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд - Д.Сумъяабазар

Эрчим хүчний сайд - Ц.Даваасүрэн

 Сангийн сайд  - Ч.Хүрэлбаатар

 Хууль зүй, дотоод хэргийн сайд  -Ш.Раднаасэд

Зам, тээвэр хөгжлийн сайд - Ж.Бат-Эрдэнэ

 Барилга хот байгуулалтын сайд - Х.Баделхан

  Батлан хамгаалахын сайд - Б.Цэрэнбат

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  - Б.Батзориг

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  - С.Чинзориг

 Эрүүл мэндийн сайд  - Д.Сарангэрэл

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - О.Содбилэг

 БСШУС-ын сайд - Ц.Цогзолмаа

 

Эх сурвалж: Hunnu.mn

 

  • Нутгийн ах.
    (103.229.120.247)
    Ч.Сайханбилэг нь “Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн хувьчлалаас монго олох”-ын тулд хайрт ах Н.Алтанхуягийгаа тулхэн унагааж хэдхэн сар Еронхий сайд болж байсан шиг У.Хурэлсух нь МАН-аа задалж байж хэдхэн хоног Еронхий сайд хийж Торийн ордоны хананд зурагаа байрлуулаад, улс тороос зайлах болж дээ хоорхий. Ер нь Ухаагийн хуухдуудыг манай сумынхан нь “Ах дуу нараараа хамтарч ХУН АМЬТАН ЗОДДОГ “Таван харынхан” гэдэг байсан шуу дээ. 2020 онд МАН нь сонгуульд ялагдах нь тодорхой юм байна. АН-ынханд амжилт хусэе.
    2017-10-10T06:19:50Z