Танд хэрэгтэй зөвлөгөө: Өвлийн дугуйг хэрхэн сонгох вэ?

Манай улсад бусад орнуудыг бодвол харьцангуй их цас ордог, хүйтэн байдаг.

Иймээс бид зуныхаа дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг. Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг.

Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.

Хэрэв та хөдөө гадагшаа их явдаг бол дугуйн гинж, хадаастай дугуйг авч явах нь тохиромжтой юм. Энэхүү гинж, хадаас нь их цастай, мөстэй замд дугуйн зүтгэх хүчийг сайжруулж цасыг хагалахад онцгой үүрэгтэй байдаг.

Иймд жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцоорой.

 

ЗЦА