Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн “Сүжиг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ тус багийн малчин Н /27 настай, эрэгтэй/ 10.07-ны өдрийн 16:00 цагт Борнуур сумын төвөөс гэр лүүгээ яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 20 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн, хайх ажиллагааг зохион байгуулж, Батсүмбэр сумын Үдлэг багийн нутаг “Хунцал” гэдэг газраас /Борнуур сумын “Сүжиг” гэдэг газраас зүүн зүгт 15 км-т/ 10.09-ний өдөр эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Хустайн даваа”-нд цас хайлж хөлдсөний улмаас автозамын зорчих хэсгийг хааж автомашины түгжрэл, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн тухай дуудлагыг 10.09-ний өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж, 60 автомашиныг татан гаргаж, 750 хүнийг аварсан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хустайн даваа” гэдэг газар их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, замын зорчих хэсгийг хааж автомашинууд зогсож, түгжрэл үүссэн тухай дуудлагыг 10.09-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 42 автомашиныг татан гаргаж, 192 хүнийг аварсан байна.