У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин хоёр гар нийлэх үү?

У.Хүрэлсүхийн кабинетад ажиллах сайд нарын нэрс бүрэн тодорхой болсон. МАН-ын УЗ  сайд нарын асуудлыг хэлэлцээд, одоо бүлгийн хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Ер нь өнөө маргаашдаа сайд нар томилогдох нь байна. Тэгснээр У.Хүрэлсүхийн удирдах Засгийн газрын бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболдоос санал болгосон нэр бүхий хүмүүсийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан бол өчигдөр орой МАН-ын фракциуд ойлголцсон байна.

Ингэснээр Ерөнхий сайдын суудлын төлөө У.Хүрэлсүхтэй өрсөлдсөн Ө.Энхтүвшин Монгол Улсын Шадар сайдын албыг хашихаар болж байна. Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхдээ “Хамгийн чухал нь голын эх булингаргүй байх ёстой. Харьяалах сонирхлын бүлэггүй, сэвтсэн нэр хаяггүй, зарчимч, шударга нэгнээ онож Ерөнхий сайдаар тодруулах нь ард түмнийхээ төлөө чин шударгаар сайн ажиллах чадварлаг баг бүхий засгийн газрыг байгуулахын эх юм. 2012 оноос хойш Монголын төрийг өмчийг нь идэж, завших гэж дайрдаг атлаа, хэн ч “сав суулгыг нь цэвэрлэх”-ийг хүсдэггүй, яг л “цайны газрын угаалгын өрөө” шиг болгожээ. Хэрэв би Ерөнхий сайдаар томилогдвол Монголын төрийн “гал тогоо”-г цэгцлэх, цэвэрлэх ажлыг эрчимжүүлнэ” хэмээж байсан.

Тэгвэл тэрбээр Шадар сайдын хувиар засагт ирэхдээ  У.Хүрэлсүхтэй гар нийлэх үү. Эсвэл У.Хүрэлсүх шиг засгаа унагаж тоглох уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

За ямартай ч засгийн сайд нарын нэрс бүрэн тодорхой болсон тул шинэ сайд нарын нэрсийн жагсаалтыг хүргэх нь зөв байх.

ЗГХЭГ-ын дарга  Г.Занданшатар

Шадар сайд Ө.Энхтүвшин

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат

Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  Д.Сумъяабазар

Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Ц.Цогзолмаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  С.Чинзориг

Эрчим хүчний сайд  Ц.Даваасүрэн

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг

Зам, тээврийн хөгжлийн сайд  Ж.Бат-Эрдэнэ

Эх сурвалж: Hunnu.mn