Эмэгтэй хүн хэвийн хэмжээний өөхтэй  байж гэмээнэ гоо үзэсгэлэнтэй харагддаг

Өөхийг бүү ад үзээрэй гэж “Цахим эмч” зөвлөж байна. Тэрбээр “Илүүдэл өөхийг булчин болгох хэрэгтэй. Гэхдээ өөхийг бүү ад үзээрэй. Өөх тодорхой хэмжээнд хүнд байх ёстой. Өөх нь даавар ялгаруулж бодисын солилцооны тэнцвэрт зохицуулгад оролцдог чухал үүрэгтэй.

Эрэгтэй, эмэгтэй хүний биед байх өөхний хувь харилцан адилгүй. Мөн наснаас хамаарч хэлбэлздэг. Жишээ нь 20-39 насны хоорондох эмэгтэй хүний биеийн жингийн 21-33% -д өөх агуулагдахыг хэвийн хэмжээ гэж үздэг. Харин энэ насны эрэгтэй хүнд 8-19% -д өөх агуулагдахыг хэвийн гэнэ. Эдгээр хэвийн хэмжээний өөх нь арьсан доорхи өөхөн давхрагад байрлана.

Эмэгтэй хүн хэвийн хэмжээний өөхний агууламжтай байж гэмээнэ гоо үзэсгэлэнтэй харагддаг. Энэ хэвийн хэмжээгээ хэт багасгасан эмэгтэй хүнд илрэх эхний шинж тэмдэг сарын тэмдгийн мөчлөг алдагдахаас л бүх юм эхэлнэ дээ.

Аливаа зүйл тэнцвэртэй байх ёстой. Иймд булчин өөхний тэнцвэрт харьцаа таныг эрүүл хийгээд гоо үзэсгэлэнтэй харагдуулна” гэсэн байна.