Монгол Улсын засгийн газрын гишүүд, сайдад нэр дэвшигчид тодорлоо

Өнөөдөр өглөө 09.00 цагт МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж олон нийтийн дунд яригдаж байсан сайд нарын нэрсийг тодорхой болголоо. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлөөс орж ирсэн сайд нарын нэрсийг хэлэлцлээ. Ингээд нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, өнөө маргаашдаа багтаан УИХ-аар батлахаар боллоо.

МАН-ын Удирдах зөвлөлөөс дэвшүүлсэн сайд нарын нэрс:

  1. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
  2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
  3. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  4. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
  5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  6. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
  7. БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
  8. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
  9. НХХ-ийн сайд С.Чинзориг
  10. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
  11. Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
  13. БХБ-ын сайд Х.Баделхан
  14. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
  15. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарын нэрийг УИХ-д өргөн барихаар болжээ.