Ирэх 5 жилд бидний амьдралд ихээр нөлөөлөх 5 шинэлэг технологи

IBM компани ирэх 5 жилд бидний амьдралд ихээр нөлөөлөх 5 шинэлэг технологийн жагсаалтыг гаргажээ. Энэ 5 шинэчлэл нь бидний 5 мэдрэхүйг орлох бололтой.

Хүрэлцэх:

Зарим хэлбэр нь өнөөдөр ч бий болчихоод байна. Үүнд даралт дамжуулагч робот гар, чичирхийлэл дамжуулагч видео тоглоомууд, мөн аливаа төхөөрөмжийг удирдахад тусалдаг удирдлагын самбарууд зэргийг нэрлэж болно.

5 жилийн дараа бидний амьдралыг өөрчлөх 5 технологи

5 жилийн дараа бид:

  • Интернет дэлгүүрээс худалдан авах гэж байгаа барааг гараараа барьж үздэг болно.
  • Утасны дэлгэцэн дээр байгаа хувцасны загвар болон материалыг тэмтэрч мэдэрнэ.
  • Эмч нар смартфоны тусламжтайгаар хол байгаа өвчтөнд үзлэг хийнэ.

Харах:

Орчин цагийн компьютерууд гэрэл зургийн тайлбар буюу агуулгыг ойлгох чадваргүй, бидний өгсөн нэр, тайлбарыг л таньдаг.

5 жилийн дараа бидний амьдралыг өөрчлөх 5 технологи

5 жилийн дараа компьютерууд:

  • Хэдэн мянган дүрсний агуулгыг ойлгож, задлан шинжилж чаддаг болно.
  • Эмнэлгийн зургийг хуулбарлан өвчний оношийг тогтоодог болно.
  • Байршуулсан зургуудыг шинжилж, гамшгийн бүсийг тогтооно.
  • Аюулгүйн камерын зургуудыг шинжилж хэрэгтнийг олж тогтооно.

Сонсох:

Ирээдүйн технологи бидний тархины нэгэн адилаар дуу авиаг ойлгох ажээ. Өнөө үед ч ийм технологи нэвтэрч байгаа билээ. Жишээ нь, Siri буюу хүний яриаг ойлгож, асуултанд хариулан, тайлбар хийдэг програм байдаг.

5 жилийн дараа бидний амьдралыг өөрчлөх 5 технологи

5 жилийн дараа бид:

  • Утсан дээрээ байрлуулсан нэмэлт төхөөрөмжийн ачаар хүүхэд уйлах, нохой хуцах чимээний учир, шалтгааныг ойлгож мэддэг болно.
  • Өчүүхэн төдий чимээг ч барьж авах чадвартай мэдрэгчийн ачаар үер ус, газар хөдлөлтийн аюулыг урьдчилан мэдэж сэргийлж болно.

Амтлах:

Ирээдүйн компьютерууд юу идэх дуртайг маань биднээс илүү мэддэг болох ажээ.

5 жилийн дараа бидний амьдралыг өөрчлөх 5 технологи

5 жилийн дараа компьютерууд:

  • Амтыг мэдэрч, ямар хүнс яагаад амтлаг байдгийг тогтооно.
  • Таны эрүүл мэнд, хооллох дуршилд үндэслэн зөвлөгөө өгдөг болно.
  • Xамгийн нийцтэй хольцуудыг гаргаж, тогооч нарт шинэ жор боловсруулж өгнө.

Үнэрлэх:

Орчин цагийн мэдрэгчид цусан дахь алкоголийн хэмжээг тогтоодог болсон. Компьютер ч гэсэн үнэр мэдэрч, дүгнэлт хийдэг болох цаг удахгүй ирэх ажээ.

5 жилийн дараа бидний амьдралыг өөрчлөх 5 технологи

5 жилийн дараа компьютерууд:

  • Утсан дахь мэдрэгчийн тусламжтайгаар танд өвчин туссаныг мэдэрч чадна.
  • Хүнс хоолонд байгаа аюулт бактерийг мэдэрч, хордлогоос хамгаална.
  • Үнэрээр онош тавина.
  • Тэсрэх бөмбөг болон мансууруулах бодисыг олно.