Шадар сайдын Ажлын албаны даргаар Л.Саянааг томилов

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонгын тушаалаар Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар Л.Саянааг томиллоо.  Л.Саянаа 2016 оноос Монгол Улсын Шадар сайдын онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Мөн 2016 оноос хойш Щвейцар Улсын Женев хот дахь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын "Гамшгийн эрсдэлийн бууруулахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төсөл"-ийн зөвлөхөөр ажиллаж байжээ.