Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг даалгавар өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хурлын үеэр Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт хандаж үүрэг даалгавар өглөө.

Тэрээр хэлэхдээ: "Хууль бусаар хүн ажлаас халж болохгүй. Гэхдээ ажлын шаардлага хангахгүй, алдаа оноо, хүнд суртал гаргасан хүмүүсийн толгойг илж болохгүй. Энэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх Засгийн газар. Сахилга бат, дэг журам ажлын хариуцлагыг сайжруулах үүрэгтэй Засгийн газар. Бид чанарын өөрчлөлт гаргах ёстой. Ард иргэд үүнийг хүлээж байна. Хэрэгжүүлэх хүмүүс нь та бүхэн. Энэ үүргээ ухамсарлаж ажилла" гэж хатуу анхаарууллаа.